Жижиг суурингийн гурван өрх тутмын нэг нь баталгаагүй хүнс хэрэглэдэг

ажиллаж амьдрах ёстой. Энэ ойлголтонд эрүүл хоол хүнс голлох байр эзлэнэ. Гэвч монголчууд бид дэлхийн жишигтэй харьцуулахад тун ч ядмаг басхүү эрсдэлтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсээр голоо зогоодог болж таараад байгаа юм. Хэдийгээр монголчууд малтайгаа байхад дэлхий нийтийг хямраасан хүнсний хомсдолд өртөхгүй хэмээн цээжээ дэлддэг ч уламжлалт хүнс болох махаа ч зохистой хэрэглэдэг эсэх нь тун эргэлзээтэй.

Тухайлбал малд хийдэг хүчтэй вакцинууд малын маханд шингэн 45 хоногийн турш байсаар байдаг бөгөөд тухайн үед нь муулсан малын махыг идвэл хүнд тун ч хортой болох талаар мэргэжилтнүүд өгүүлдэг. Товчхондоо вакцинжуулалт хийсний дараах хорио цээрийн хугацаа дуусаагүй байхад бэлтгэсэн малын мах хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг гэх. Саяхан Монгол орны аймгийн төвд оршин сууж буй иргэдийн хүнсэнд судалгаа хийжээ.

Судалгаанд Баруун-Урт, Арвайхээр, Улаангом болон Ховд хотууд хамрагдсан байна. Судалгаагаар судалгаанд хамрагдсан өрхүүдийн гуравны нэг нь хүнсний баталгаа алдагдсан, тэдний 25 хувь нь хүнсний баталгаа их хэмжээгээр алдагдсан нөхцөлд амьдарч байгаа нь нотлогджээ. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанаас үзэхэд суурин газрын (Улаанбаатар хот болон аймгийн төвүүд) хүн амын 30 орчим хувь нь хүнсний баталгаат байдал атдагдсан нөхцөлд амьдарч буй нь тогтоогджээ.

Түүнчлэн аймгийн төвд зарагдаж байгаа ногооны эх үүсвэрийн хувьд орон нутгийн үйлдвэрлэгчид болон Хятадаас ногоо импортлон оруулж ирэгчид гэсэн хоёр бүлэгт хуваагдах бөгөөд импортын хувьд Улаанбаатар хотоор дамжих эсвэл шууд импортлох замаар явагддаг байна. Манай улсын хувьд алим, мандарин зэрэг жимсний хувьд нийлүүлэлт ихээхэн хязгаарлалттай байдаг ба 100 хувь импортоор авдаг. Мөн дарсан өргөст хэмхээс бусад тохиолдолд жимсний боловсруулатт хийгддэггүй гээд хэлчихэд болно. Өөрөөр хэлбэл жимс, хүнсний ногооны олдоц нь тоо хэмжээ болон чанарын хувьд их муу гэж ойлгож болно. Харин будааны хувьд 100 хувь импортолдог.

Дашрамд өгүүлэхэд судалгаанд оролцогчид гэр бүлийн хэмжээнд хангалттай хүрэлцэх хэмжээний хүнсний зүйл байхгүй хэмээн санаа зовнидог гэж 26,1 хувь нь, эх үүсвэрийн хомсдолтойн улмаас өөрийн дуртай хүнсний зүйлээ хэрэглэх боломжгүй гэж 27.5 хувь нь, эх үүсвэрийн хомсдолтойн улмаас цөөн тооны бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг гэж 19.8 хувь нь, өөр бусад хүнсний зүйл худалдан авах эх үүсвэр дутагдалтайн улмаас өөрийн хүссэн хүнсний зүйлийг идэж чаддаггүй гэж 10.4 хувь нь, хангалттай хэмжээний хүнс байхгүйн улмаас өөрийн хэрэгцээнээс бага хэмжээний хоол иддэг гэж 14.3 хувь нь, хүнсний зүйл хомсоос өглөө, өдөр, оройн хоолны аль нэгийг иддэггүй гэж 10.9 хувь нь хариулжээ.

Түүнчлэн хүнсний зүйлс авах эх үүсвэргүйн улмаас өрхийн хэмжээнд ямар ч хоол иддэггүй гэж судалгаанд хамрагсдын 4.8 нь хариулсан бол хүрэлцээгүйгээс 5.5 хувь нь оройн хоол иддэггүй гэсэн бол 2.9 хуль нь юу ч идэлгүй бүтэн өдөр болдог хэмээжээ. Эндээс харахад нийт өрхийн 20-30 хувь нь хүнсний хангамжийн тал дээр ихээхэн дарамттай байдаг ба тэжээллэгийн чанарын хувьд санаа зовнидог болох нь харагдаж байгаа юм. Нарийвчилсан судалгаагаар Монголын айл өрхүүд жил болгон тодорхой нэгэн цагт буюу гурваас тавдугаар саруудад хүнсний хомсдлын асуудалтай тулгардаг аж.

Тэгээд ч дэлхийн хүн ам ирэх 40 жилд өсөх хандлагатай байгаа. Үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүний эрэлт 70 хүртэл хувиар өснө гэж НҮБ-ын Хүнсний агентлагаас мэдээлж буй. Тэр ч утгаараа дэлхий дахинаа 2050 он гэхэд 370 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй учраас одооноос хүнсний бүтээгдэхүүний ашиглалтанд анхаарах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Дашрамд дуулгахад хүнсний бүтээгдэхүүний хомсдолд цаг уурын өөрчлөлт, ган гачиг, үер зэрэг байгалийн хүчин зүйлс ихээр нөлөөлөх агаад хүн төрөлхтний хүнсний эх үүсвэр болсон газар тариалангийн салбар, цаг уурын өөрчлөлтөөс болж дэлхийн хүн амыг тэжээж чадахгүйд хүрч ч магадгүй гээд байгаа.

Ингэснээр Африк тивд хүнсний хомсдол 30 хүртэл хувь, Ази тивд 21 хүртэл хувиар өснө гэх. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад бидний монголчууд малтайгаа байхад өлсөхгүй ээ хэмээн хөөрөөд суух уу, эсвэл эрсдэлээс хамгаалах дархлааг бий болгох уу… Хэрвээ энэ янзаараа суугаад байх юм бол африкийнхан шиг өлсгөлөнд нэрвэгдэхгүй гэх баталгааг хэн гаргах юм бэ…

З.Есүгэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button