Зээлийн баталгааны барьцааг төр бүрэн батлан даах боломжгүй

ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын эдийн засгийн форум, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Хөгжилд хүргэх түншлэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэсний форумыг зохион байгуулсан. Энэхүү форумын зорилго нь төр засаг, бизнес, хувийн хэвшил, судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг улс орны хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах, асуудлыг тодорхойлж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд байлаа.

Форумын үеэр хөгжпийн бодлого, улс оронд тулгарч буй асуудлыг өргөнөөр хамарсан бөгөөд нийт 15 салбар хуралдаантайгаар зохиогдов. Үүний нэг сонирхолтой хуралдаан нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх хэлэлцүүлэг байлаа. Энэ хэлэлцүүлгээс төрийн зарим шийдвэр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах, төслийн үр ашгийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог тодотгох зөвлөмжийг гаргасан явдал юм.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн чухал зорилт нь нийгэм, эдийн засгийн орчинд төрийн оролцоо, шийдвэрийг зохистой түвшинд байлгах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хамгийн үр өгөөжтэй болгох явдал хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзсэн юм. Зохион байгуулагчид болон оролцогчдын үзэж байгаагаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг бол зөвхөн зарим нэг тендер, эсвэл дэд бүтцийн төслийн санхүүжилтийн асуудал дээр биш, бүхий л салбарт гарч ирэх асуудал юм. Тэр дундаа хэний ч анзаарахгүй байгаа жижиг асуудалд ч төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, нийгмийн бүх гишүүний оролцоог хангаж байж л хамтын ажиллагааны үр дүн гарах нь гарцаагүй.

Тиймээс энэ удаагийн эдийн засгийн чуулганы бас нэг чухал зорилго бол төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны талаар ярилцсан. Үүнд хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр ямар хамтын ажилпагаа байх нь оновчтойг тодорхойлж байсан. Эхний ээлжинд хувийн хэвшлийнхний зээлийн батлан даалтыг төр хүлээх үү гэдэг асуулт гарч ирсэн явдал. Энэ асуудалд тус чуулганд зохион байгуулагч болох эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Б.Найдалаас энэ тал дээрх байр суурийг сонирхсон юм. Тэрээр төрийн байгууллага төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийнхэнд итгэхгүй байна. Дээрх асуудалд би санал нийлж байгаа.

Ажиглаад байхад мэргэжлийн холбоод байгууллагын хувьд бэхжээгүй, чадавхи нь сул байгаа гэж үзэж буй тул төрийн зүгээс ажил үүрэг даалгахдаа огт итгэхгүй байна. Тухайлбал, нэг салбарт нэг зорилготой хэрнээ хэд хэдэн санаа нийлдэггүй мэргэжлийн холбоод байдаг. Тэгэхээр энэ үл ойлголцлын орон зай аяндаа үгүй болохыг хүлээж байхаар төрийн зүгээс зарим нэг ажлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод тодорхой хугацаа, нөхцөл зааж байгаад зоригтой өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн төр заавал хийх шаардлагагүй ажлыг хувийн хэвшип, төрийн бус байгууллагууд үр ашигтай гүйцэтгээд эхэлбэл маш их ач холбогдолтой. Нөгөө талаасаа төрөөс бүх зүйлийг шийдээд гардаж хийгээд байвал төрийн бус багууллага юу хийх юм, яаж бэхжих билээ.

Хүчтэй төрийн бус байгууллагагүйгээр ардчилсан нийгэм, иргэний нийгэм гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ энэ асуудлыг энәэ удаагийн Эдийн засгийн чуулган дээр тусгай сэдэв болгон хэлэлцэж, олны анхааралд оруулсан, мөн үүний мөрөөр саяын тусгайлсан форум хүртэл зохион байгуулагдаж, байна. Ер нь oгт байгаагүй зүйлийг шинээр нэвтрүүлэхэд бас тийм ч хялбархан ажил биш. Энэ салбарт шинээр нэвтэрүүлэх нэг ажип бол зээлийн батлан даалтын сангийн тухай асуудал маш чухал байгаа. Ялангуяа жижиг, дунд үйпдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн бус салбарыг дэмжих асуудпын нэг гол зангилаа гэж болно. Зөвхөн Монголд ч биш дэлхийн хаана ч шинээр бизнес эхлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн барьцааны асуудал хангалтгүй байдаг.

Тиймээс үүнд манайх тодорхой ажлын байр бий болгох, шинэ бүтээгдэхүүн бий болгох, орон нутгийн хөгжлийг дэмжих, магадгүй бүр том бизнес болгож өргөжихөөр ирээдүйтэй төслүүд ч хэрэгжихгүй дарагдаад байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр зөвхөн зээлийн барьцаа хангалтгүйгээс болоод бизнесээ өргөжүүлж чадахгүй, эхэлж чадахгүй байгаа зээлдэгчид олон бий. Тиймээс энэ тогтолцоонд төр анхааралаа хандуулж байна гэж болно. Одоогийн нөхцөл байдалд зээлийн баталгааны сангийн тогтолцоог бий болгож чадвал, бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна зээлийн хүүг ч тодорхой хэмжээгээр бууруулах боломж гарч болох юм хэмээн эдийн засагчид үзэж байсан.

Бизнес эрхлэгчдэд зээлийн баталгаа гарах нь чухал талаар зарим нэг ташаа ойлголтууд ч гараад байгаа. Үүнд иргэд, аж ахуй нэгжүүд зээлийн баталгааны сан гэж байгаа нь төр засаг зээлийн барьцааг бүрэн батлан даах нь гэсэн ойлголт биш бөгөөд санхүүгийн байгууллагад байх бөгөөд барьцааны эх үүсвэрийн тодорхой хэсгийг төрөөс гаргаж болох тухай асуудал аж. Энэ асуудалд арилжааны банкууд ч гэсэн дээрх санг байгуулалцаж болох аж. Дээрх байдал нь зээлийн батлан даалтын сан гэхээр бүх зээлийг, бүх зээлдэгчийг батлан даах тухай асуудап биш гэдгийг хувийн хэвшлийнхэн ойпгох нь зүйтэй бололтой.

Харин банкны шаардлагыг хангасан, төсөл нь үнэхээр хэрэгжих боломжтой, ганцхан барьцаан дээрээ гацаж буй төслийг дэмжих л зорилгоор дээрх асуудал яригдаж байгаа юм байна. Дээрх байдлаас харахад үнэхээр бодитой бизнес санаатай, тодорхой зүйл хийж бүтээе гэсэн чин хүсэлтэй ч барьцаа хөрөнгө хангалтгүй бизнес эрхлэгчдийг дэмжих орчин бүрдэж эхэллээ.

Н.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button