Автомат тоологчид найдаж болох уу?

Улс сонгуулийн санал хураалт болоод санал тоолох үйл ажиллагааг орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар автоматжуулсан байдлаар явуулах боломж бүрдсэн бас нэгэн түүхэн шийдвэр гарч байна гэж олон хүн мэдэгдсэн. Түүнчлэн энэ хуультай холбоотойгоор улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг төсөвлөн сонгуулийн санал авах болон тоолох техник хэрэгсэл авахаар болоод байгаа билээ. Сонгуулийг автоматжуулснаар сонгууль явагдах цаг хоёр цагаар багасах буюу 2000 цаг хүртэл санал авахаар болж байгаа.

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлж буйгаар тэд БНСУ-аас санал тоолох машиныг, АНУ-аас санал тоолох техникийг авах юм гэсэн. Ямартай ч УИХ-ын гишүүд сонгуулийг автоматжуулсан байдлаар явуулах түүхэн шийдвэрийг 84.8 хувийн саналаар дэмжин баталсан. Тэгээд ч сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гаргахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоо сонгуулийг автоматжуулах хандлага ажиглагдах болсонтой бид хөл нийлүүлж буй нь сайн хэрэг.

Тухайлбал, Энэтхэгт 2004 оноос хойш, Филиппин Улсад 2010 онд анх удаа автомат машинаар санал тоолж сонгуулиа амжилттай явуулжээ. Ингэснээр энэ орнуудад 25-40 хоног үргэлжилдэг байсан санал тоолох, дүгнэх ажиллагаа хэд дахин хурдасч, сонгуульд итгэх олон нийтийн итгэл ч төдий хэмжээгээр дээшилжээ.

Хэдийгээр санал автоматаар тоолох нь энгийн бөгөөд гүйцэтгэхэд амар үйл явц мэт санагдах авч бусад орнуудын туршлагаас харахад хэрэглэх технологийг нарийн судалж сонгох, түүнд тавигдах наад захын шаардлагыг сонгуулийн хууль тогтоомжтойгоо уялдуулан тогтоох, эд анги, программ хангамжийн найдвартай аюулгүй байдлыг хангах гэх мэт чухал асуудлуудыг нарийвчлан бодож зохицуулахгүйгээр амархан шийдэгдэх асуудал биш болох нь нэгэнт нотлогдсонг мартаж болохгүй.

Сонгуулийн үйл явц дахь хүний оролцоо, нөлөөг багасгаж, цахим технологи ашиглах нь олон сайн талтай ч төхөөрөмжийн техникийн чадамж болон программ хангамжид тавих шаардлага, хяналт, хамгаалалтыг хууль, холбогдох журмаар нарийн сайн зохицуулаагүй, хэрэгжилтэд анхаараагүй тохиолдолд программ хангамжид санаатай, санаандгүй өөрчлөлт оруулснаар санал буруу тоологдох, программд тодорхой нэр дэвшигчид санал өгсөн хий дүн урьдчилж оруулах, програмын тохиргоонд алдаа гарснаар зарим нэр дэвшигчид өгсөн саналыг төхөөрөмж уншихгүй байх буюу өөр нэр дэвшигч дээр нэмэх, төхөөрөмж халж гацах зэрэг техникийн саатал гарах, хакерт өртөх зэрэг зөрчил будлиан гардаг байна.

Тиймээс программ хангамж, төхөөрөмжийн найдвартай ажиллагааг баталгаатай хангах үүднээс гэрчилгээжсэн машиныг сонгуулиас өмнө турших, ялангуяа нэр дэвшигчид тодорсны дараа саналын хуудасны бүтцэд тохируулан программд оруулсан, тохируулга зөв хийгдсэн эсэхэд хяналт тавих шаардлагатай. Мэдээж төхөөрөмжийг турших явцад сонгуульд оролцогч нам эвсэл, бусад тал өөрсдийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг байлцуулж хяналт тавих боломж олгох нь төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд итгэх оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд тустай ба энэ талаар СЕХ-оос гаргах холбогдох журамд зааж тусгах нь зүйтэй юм.

Хэдийгээр сонгогчдын саналыг автоматаар тоолох нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх булхай гарахаас сэргийлж санал тоолох үйл явцыг хялбаршуулж хурдагах сайн талтай ч хуулийн дагуу сонгуулиа саадгүй зохион байгуулах шаардлагыг хангах төхөөрөмжийг олж сонгох, түүнд тавигдах шаардлагыг судалж тогтоох, төхөөрөмжийг ашиглахтай холбоотой зохих хамгаалалт, хяналтыг хууль, холбогдох журамд тусган нарийн чанд мөрдлөг болгоогүй нөхцөлд хүссэнээс өөр үр дүнд хүргэх эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй.

Тэр ч утгаараа сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмжийн програмын эх кодыг ил болгон талуудад хянах боломж өгөх, төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн хөндлөнгийн хяналттайгаар шалгаж турших, битүүмжлэх, сонгуулийн өдөр төхөөрөмжийг ажиллуулах, санал тоолох үйл явцыг нарийвчлан журамлах, ил тод байдлыг хангах зэрэг асуудалд анхаарлаа хандуулах нь туйлын чухал. Түүнээс биш мухар сохроор автомат тоологчид найдах нь засах боломжгүй эрсдэлтэй учруулж болохыг мартаж болохгүй ээ.

Х.Хүслэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button