Залуус аа, БЗХӨ үйлдвэрлэсээр байх уу ?

Тэр тусмаа залуус энэ өвчинд илүү өртдөгийг үргэлж санаж явууштай

Бидний амьдарч буй нийгэм нэг л өөр болоод байх юм. Нэг бодлын аймаар ч юм шиг. Энэ нь юу гэхээр манай улсад сүүлийн үед ХДХВДОХ болон БЗХӨ өвчин ихсэх боллоо.

ДОХ-той хүний тоо одоо хэд хүрч буйг мэдэх ч арга алга. Ямар ч байсан илэрсэн тохиолдол нь 99 болчихоод байдаг. Гэтэл эдгээр хүнийн цаана 500 хүн байдаг гээд бодохоор зах замбараагаа алдсан тоо болох биз. Харин БЗХӨ сүүлийн жилүүдэд бүр ч гаарч байгаа бололтой. Байр байшингийн булан тохой бүрт БЗХӨ эмчилнэ гэх хаягтай эмнэлгүүд байх юм. Олон хүн үйлчлүүлдэг ашигтай болоод л ийн олон эмнэлэг байдаг биз.

Судалгаанаас үзэхэд 2011 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 33.7 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Бэлгийн замаар дамжиж халдварласан нийт 6938 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 803-аар буурсан байна. Буурсан тоо гэдэг нь зөвхөн шинжилгээ өгч илэрсэн тохиолдол шүү дээ. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 30.7 хувийг трихомониаз, 38.1 заг хүйтэн, 31.2 тэмбүү өвчин эзэлж байгаа аж.

Гэхдээ үүний цаана илрээгүй хэчнээн тохиолдол байгааг мэдэх аргагүй. Монгол оронд ардчиллын салхи сэвэлзсэнээс хойшхи жилүүдэд бүх зүйл ил тод, нээлттэй болсон гэлтэй. Үүнтэй зэрэгцээд л БЗХӨ өвчин эрс нэмэгдсэн гэдэг. Дээр үед гэр бүлийг эрхэмлэх, гэрлэхээсээ өмнө ариун ёс журмыг сахих, ханьдаа үнэнч байсан явдал зэрэг нь өвчин эмгэгээс сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэж ач тусаа өгч байжээ. Хүүхдүүд ч садар самуунд уруу татагдахгүй ёс журамтай хүмүүжиж байсан. Үүний үр дүнд БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн салалт бага байж.

Тухайн үед тэмбүү, заг хүйтэн өвчин байжээ. Гэтэл өнөөгийн байдлаар, 20 гаруй төрлийн БЗХӨ бий болоод байна. Тэдгээрийн зарим нь амь насанд ч хүрч болох аюултай. Зарим нь гайгүй хэдий ч өвчин л болсон хойно хүнийг тарчлаан зовоодог ажээ. БЗХӨ нийгмийг тэр тусмаа залуу үеийг хамарч байгаа нь харамсалтай. Зарим иргэн эл өвчнийг нэг л ойшоож үзэхгүй байх шиг. Бараг л энгийн ханиад мэт үзэх болж.

Сүүлийн жилүүдэд эл халдвараар өвчлөгсдийн нэлээдгүй хувийг ЕБС-ийн сурагчид эзэлж байгаа нь бүр л аймшигтай. Энэ нь ч эмч мэргэжилтнүүдийн санааг маш ихээр зовоож буй аж. Учир нь БЗХӨ туссан хүн ХДХВДОХ-ын халдвар авахад хялбар байдаг гэнэ. Эмч мэргэжилтнүүд ДОХ БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар ярьж л байх юм. Хийж хэрэгжүүлж буй зүйл байгаа л байх. Тэр нь даанч хүндээ, ялангуяа хүүхэд залууст хүрэхгүй хий хоосон зүйл болж замхрах нь их. Нөгөө талаас БЗХӨ тухайн хүний ухамсартай холбоотой учраас эмнэлгийн зүгээс иргэдэд хяналт тавихад хүндрэлтэй байдаг нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн салбар маань хэдийгээр иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд үйлчлэх байгууллага боловч хүн бүрт хүрч, хандан судлахад бэрхшээл учирдаг. Гэтэл зарим хүн БЗХӨ болон ХДХВДОХ-ын тохиолдол эрс өсч буйг энэ салбартай шууд холбоотой мэтээр үзэх нь их. Энэ нь хэт өрөөсгөл ойлголт. Зарим нь халдвар авчихаад үүнийг зөвхөн эмч хариуцах ёстой гэсэн байдлаар хандах нь ч бий гэнэ. Эмч мэргэжилтнүүд хүн бүрийн физилогийн эрхийг хаах эрхгүй шүү дээ. Зүй нь БЗХӨ-тэй эсэхээ иргэн бүхэн сайн дурын шинжилгээ, оношлогоогоор тодорхойлуулна.

Эмч түүнийг шахаж шаардах эрх байдаггүй нь энэ төрлийн халдварыг нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан гэж хэлж болох юм. Энэ бол наад захын жишээ. Өнөөдөр энгийн ханиадтай адил нийгэмд тархаж байгаа БЗХӨ-өөс иргэн бүр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд хэн хэндээ үнэнч байхаас эрхэм зүйл үгүй. Тэр тусмаа залуус энэ өвчинд илүү өртдөгийг үргэлж санаж явууштай. Учир нь нийгэм хэт задгайрч архидалт ажилгүйдэл, ядуурал үүссэнтэй холбож үздэг нь гарцаагүй үнэн. Уг нь энэ төрлийн өвчнөөс сэргийлж, хамгаалах арга аль хэдийнэ нэвтэрсэн.

Гэтэл үүнийг амьдралынхаа хэрэгцээнд нийцүүлээд хэрэглээд байж чадахгүй л юм даа. Одоо үед түрүүвчиндээ бэлгэвчтэй яваа хүн соёлтойд тооцогддог цаг болсон. Тиймээс ядаж л бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй байдаг. Бүр арга ядлаа гэхэд нийслэлийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд бэлгэвчийг үнэгүй тараадаг шүү дээ. Эмийн сан болгонд ширхэг нь 300-500 төгрөгөөр худалдаалдаг. Хаа явсан газраасаа бэлгэвч авах боломжтой өнөө үед ийм төрлийн өвчин багасахгүй ихээр нэмэгдэж байгаад гутармаар.

Үүнд зөвхөн залуус өөрсдөө л буруутай гэж хэлмээр байна. 300-500 төгрөгөөр худалдаалж буй бэлгэвчийг аваад хэрэглэж чадаагүйгээс болж сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь олон. Өдөр ирэх тусам энэ төрлийн халдварт өвчний тархалт ихсэж, халдвар авч буй залуусын нас улам бүр залуужаад л байгаа. Эндээс нөгөө үндэстэн мөхөх аюулд хүрэх вий гэсэн хардлага төрж байх юм. Манай улсад сүүлийн жилүүдэд гаднын улс орны ажилчид ихээр ирж ажиллаж байна.

Энэ нь охидыг биеэ үнэлэх бас нэгэн шалтгаан болж байна. Саяхан нэгэн томоохон уурхайд ажиллаж буй Хятад ажилчид БЗХӨ, тэр ч бүү хэл бэлгэвч гэж юу байдгийг мэдэхгүй гарууд байжээ. БЗХӨ ихсэх маш олон шалтгаан бий. Тухайлбал, манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Тэнд ажиллах хүч болдог залуус хэд, хэдэн сараар очиж ажилчихаад эргээд ирэхдээ эхнэртэй БЗХӨ халдаадаг нь энгийн үзэгдэл болсон хэмээн эмч нар сэтгэл зовнин өгүүлж байсан юм.

Мөн тохиолдлын бэлгийн хавьталт, бие үнэлэлт гээд л энэ бүгд БЗХӨ үүсэх гол шалтгаан мөн. БЗХӨ ихэвчлэн хэд хоногийн дараагаас илэрдэг аж. Хэрвээ халдвар авснаа мэдэхгүй удвал үр тогтохгүй байх аюулд хүрэх магадлалтай.

Сүүлийн үед энэ төрлийн өвчлөл орон нутгаас ч ихээр гарах болжээ. Улсыг тэр чигээр бүрхэх аюулт өвчин тун дөхөөд буйг илтгэх мэт. Тухайлбал, заг хүйтэн өвчин 2011 оны эхний зургаан сарын байдлаар Баянхонгорт 14.6, Говь-Алтайд 17.5, Говьсүмбэрт 23.2, Дорноговьд 31.9, Дорнодод 35.5, Сүхбаатарт 16.0, Хөвсгөлд 14.9 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс өндөр гарчээ.

Хамгаалах хэрэгсэл элбэг байдаг нийслэл хотод халдварт өвчин багасахгүй байхад орон нутагт ч ёстой зангууны үлгэр биз дээ. Харин одоо үүнтэй хэрхэн тэмцэх вэ. Энэ өвчний тархалтыг хэрхэн бууруулах гэдэг нь эмч нарын сэтгэл түгшээсэн нэг асуудал болоод байна. Жил ирэх тусам л энэ өвчний тархалт ихсэх нь дамжиггүй. Тэгэхээр энэ өвчнөөс сэргийлэх гол арга нь залуус биднээс л шалтгаална.

Б.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button