Арабын хувьсгал Казахстанд дэгдэж болзошгүй
өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бослого эхэлсэн бөгөөд одоогоор 15 хүн амиа ал-даад байна.
Гэтэл Жанаозен хотынхныг дэмжин, хохирогсдыг өмгөөлсөн хөдөлгөөн Казахстаны бусад хотод гарч эхэллээ. Мягмар га-рагт Актау хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 5000 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр цагдаагийнхан болон босогчдын хооронд мөргөлдөөн дэгдэж, 100 гаруй хүн шархдахын зэрэгцээ бэртэж гэмтжээ.
Түүнчлэн Казахстаны хамгийн том хот болох Аламтид томоохон хэмжээний бослого дэгдэх сураг гарсан нь тус улсын эрх баригчдыг түгшээж байна. Ийнхүү Жанаозенд дэгдсэн бослого Казахстаны баруун хэсгийн Актау хотод халдварласан нь Казахстан улсад хувьсгал дэгдэхэд ойрхон ирснийг харууллаа. Хамгийн гол нь Казахстаны эрх баригчид газрын тосны томоохон үйлдвэрүүдийн ажилчдын цалинг нэмүүлэх талаар ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь том асуудал үүсгэх шинжтэй.
Эдгээр үйл явдал нь 2011 он гарснаас хойш Арабын ертөнцөд дэгдсэн хувьсгалын салхи Казахстаныг дайрах магадлал маш өндөртэйг илтгэж байна хэмээн Европын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Актау хотын босогчид Ард түмнийг буудахаа боль гэсэн уриа лоозонтойгоор жагсаалаа үргэлжлүүлж буй талаар Ройтерс агентлаг мэдээлэв. Түүнчлэн хотод болсон жагсаалын үеэр иргэд Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Эцэст нь өгүүлэхэд газрын тосны үйлдвэрийн ажилчид зургаан сарын өмнөөс л цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн ч амжилт ололгүй өнөөдрийг хүрчээ.
Д.Оюунбаатар