Агаарын бохирдол эрүүл мэндэд түгшүүрийн харанга дэлдэж байгааг сануулав

Агаарыг бохирдуулагч тоосонцор нь хүний эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлж байгаа учир Дэлхийн банк болон Агаарын чанарын албанаас хамтран иж бүрэн судалгаа явуулжээ. Түүхий нүүрс түлдэг гэр хороолол агаарын бохирдлын гол буруутан бөгөөд гол хохирогч бас мөн юм. Энэхүү иж бүрэн судалгаанаас өмнө хотын хувьд агаарын бохирд¬лын дорвитой судалгаа хийгдээгүй байсан аж. Өнөөдрийн агаарын бохирдлоос болж хүмүүс уушиг буюу амьсгалын замын өвчнөөр хамгийн их өвчилсөөр байна.

Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл хотын төвөөс хэд дахин илүү байна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Нүүрс, модны шаталтаас гарах утаа, хөрснөөс дэгдэх тоос, замын тоос бохирдлын гол эх үүсвэрүүд болж байгаа бөгөөд гэр хорооллын бохирдлын 75-95 хувийг бүрдүүлж байна. Цахилгаан станц, уурын халаагуурын зуух болон автомашинууд агаарын бохирдолд харьцангуй нөлөө бага үзүүлжээ. Өвлийн улиралд хийсэн судалгаа жил ирэх тусам аюултай түвшинг харуулах болжээ.

Хотын агаарын бохирдлын агууламж ойролцоогоор жилд 463 сая ам.долларын хэмжээнд хүрэхүйц эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлсон байна. Одоо агаарын бохирдлыг бууруулахын тулд гэрийн зуух, уурын зуух, тоосны ялгарлыг 80 хувиар бууруулах юм бол нийт агаарын бохирдол 69 хувиар багасах тооцоо гарчээ. Агаарын чанарын албанаас өнгөрсөн хугацаанд таван янзын арга хэмжээг авч үзсэн бөгөөд ойрын 15 жилийн хугацаанд гарах үр дүнд агаарын бохирдлоос шалтгаалах өвчлөл багасна гэж үзжээ.

Энэ тооцооллоор 393 сая ам.доллараас нэг тэрбум 600 гаруй сая төгрөгийн ашиг (Эрүүл мэндийн ашгаас бохирдол бууруулахад гарах зардлыг хасаад) гарна гэж үзэж байгаа аж. Агаарын бохирдлоос болж буй эрүүл мэндийн алдагдлыг нэн даруй арга хэмжээ авахыг анхааруулав Авах aргa хэмжээний онцогоос хамааруулан агаарын бохирдлыг багасгах арга хэмжээг ойрын (1-5 жил), удаан хугацааны (5 жилээс дээш) хэмээн хувааж үзэх хэрэгтэй ажээ. Улаанбаатар хотын бохирдлыг багасгахад сайтар зохицуулсан тогтолцоо чухал гэдгийг онцолжээ.

Энэхүү судалгааны урьдчилсан үр дүнг хотын нийт оршин суугчид болон хотын захиргаа, Засгийн газар, донор байгууллагуудтай хуваалцаж байсан билээ. Судалгааг эрдэм шинжилгээний байгууллагууд, МУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус цаг уур орчны шинжилгээний газруудад хийжээ. Нийслэлийн агаарын бохирдлын түвшин түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө төсөл нь БОАЖЯ-нд байгуулагдсан удирдах зөвлөлийн удирдлагын дор хотын Агаарын чанарын албаны оролцоотойгоор хийгдсэн юм.

Манай улсын мэргэжилтнүүд шинэ программ, бодлого болон хууль эрхийн үндэслэл зохиоход ихээхэн идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай хэрэг. Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хүйтэн хотод тооцогддог бол өдгөө хамгийн бохир хот болоход тун ойртоод байна аа.

Э.ОЮУНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button