Барилга байгууламжид салют буудуулахыг хориглов
байгууллагууд ихээр хэрэглэдэг. Үүний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг өнгөрөгч жил гарсан билээ. Пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй Тотал мюзик, Очир ундраа гэсэн хоёр компани байдаг.
Гэвч хувиараа урд хөршөөс үйлдвэрлэсэн газаp, хэрэглэх заавар нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг оруулж ирснээс золгүй хэргүүд гардаг аж. Иймээс баталгаагүй бүтээгдэхүүн худалдан, борлуулахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж буй. НОБГ-аас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан пиротехникийн хэрэгслийг хэрэглэх хэд хэдэн заавар зөвлөмжийг гаргажээ.
Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга, байгууламжид пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахгүй байхыг үүрэг болгов.
Мөн сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холбох чиглэлийг өглөө. Түүнчлэн цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, шатаж дууссаны дараа шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт зүйл дээр хаяхгүй байхыг анхааруулж байна.
С.ДУЛАМ