Санал тоолох машиныг өнөөдөр танилцуулна
байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулахаар хүлээж байсан боловч байнгын хороодын гишүүдийн маргаанаас болж 16 цагт үргэлжлүүлэн хуралдахаар эхлээд хойшлогдсон юм. Гэтэл товлосон цагтаа гишүүдийн ирц гүйцээгүйн улмаас дахин хойшлов.
Угтаа бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар АНУ болон БНСУ-д үйлдвэрлэсэн санал тоолох машинуудыг авах боломжийг танилцуулах ба яг ямар машиныг сонгох гэж байгаагаа гишүүдэд нарийвчлан танилцуулах байсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр болох товтой байгаа учир энэ үед санал тоолох машиныг танилцуулна гэж үзэж байгаа аж.
Ч.УЯНГА