Түймрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа
галын дуудлага арваас буурдаггүй аж. Өнгөрсөн мягмар гаригийн шөнө гал түймэр гарч, 24, 56 насны хоёр эрэгтэй хүн амь насаа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XIX xopoo, Цайзын гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж 56 настай эрэгтэй Э, Сонгинохайрхан дүүргийн XXҮ xopoo, Одонтын гудамжинд 4×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор тал шатаж 24 настай эрэгтэй Ч нас барсан байна.
Мөн Баянгол дүүргийн X хороо, Зүүннарангийн гудамжинд таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж, 31 настай эрэгтэйн баруун гарын сарвуу түлэгдсэн гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад иржээ. Дээрх байдлаас харахад обьектын гал түймрийн аюул, эрсдэл нэмэгдэх хандлагатаи байгаа гэнэ.
Иймээс ард иргэд пийшин зуухны аюулгүй байдалдаа анхаарч, эвдрэл гэмтэлтэй байгаа бол хурдан засварлаж янзлах, яндангийн залгаасаа зөв холбох, үнс, нурмаа гүйцэт унтраах, цахилгаан угсралтын аюулгүй байдлыг хангаж гал түймрийн аюулаас болгоомжлохыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.
Н.АЛТАНЦЭЦЭГ