УИХ гишүүн Б.Бат-эрдэнэ Тусгаар тогтнолын баяраар бөхөд цол олгохыг дэмжсэнгүй

60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон аж. Гэвч хуралдаан эхэлсэн цагаасаа эхлэн маргаан дагуулав.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хотуудын статусыг сэргээх, сумдын Засаг дарга нарыг иргэдээс сонгох зэрэг асуудлыг голлон мэтгэлцэв. Хуралдааны үеэр маргаан дагуулсан гол асуудал бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилсан Тусгаар тогтнолын 100 жилийн ойг онцлон бөхчүүдэд улсын цол олгох зэрэг агуулгыг багтаасан Нийтээр тэмдэглэх баяр ёслол, Үндэсний их баяр наадам-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.

Бөхчүүдэд улсын цол олгох асуудлыг эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Бөхийн холбооныхон эрс дэмжээгүйгээр барахгүй цол олгох талаар санал хураасан ч олонхийн дэмжлэг авсангүй. Бүлгийн хуралдааны үед МАН-ын бүлгийнхэн гарч явснаар Төрийн байгуулалтын байнгын хороо түр завсарлага авч 16 цагхүртэл хойшлогдов.

Дугаар шилжих мөчид Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц гүйцээгүй, МАН-ын гишүүдийн олонх нь ирээгүйн улмаас өнөөдөр дахин үргэлжлэхээр хойшлогдлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button