Ардчиллын индекс юунаас болж унав

Ардчиллын индексийг хоёр жил тутамд зарладаг байсныг энэ жилээс эхлэн жил тутам зарладаг болжээ. Уг индексээр тухайн улс дахь ардчиллын байдлыг сонгууль болон олон ургальч үзэл, Засгийн газрын үйл ажиллагаа, улстөрийн оролцоо, улстөрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үндсэн үзүүлэлтээр хэмжин гаргадаг аж. The Economist сэтгүүл дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг 2006 оноос эхлэн зарласан бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь юм.

Тус байгууллага дэлхийн 167 орныг багтаан судалж, бүрэн ардчилал, бүрэн бус ардчилал, гибрид дэглэм, авторитар дэглэмтэй орон гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг байна. 2011 оны хамгийн ардчилсан орноор Норвеги 10 онооноос 9.8 оноо авч шалгарчээ. Бүрэн ардчилалтай орны жагсаалтад 25 улс буюу дэлхийн хүн амын 12.3 хувь багтсан бөгөөд 53 улс буюу дэлхийн хүн амын 37.2 хувь хангалтгүй ардчилалтай гэж тооцогдсоны дотор Монгол Улс маань багтжээ.

Судалгаагаар 37 орон буюу дэлхийн хүн амын 14 хувь нь гибрид, 52 орон буюу дэлхийн хүн амын 36.5 хувь нь авторитар дэглэмтэй хэмээн тооцогджээ. Түүнчлэн ОХУ өнгөрсөн жилээс 10 байр ухарч 117-д орсноор авторитар дэглэмтэйд тооцогдсон бөгөөд саяхан ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагаас ардчилсан нийгэмтэй улс хэмээн хүлээн зөвшөөрч гишүүнээрээ элсүүлсэн билээ. Мөн Хятад Улс 141-т бичигдсэн бол хамгийн сүүлийн байранд удирдагчаа алдаад удаагүй байгаа БНАСАУ-ыг нэрлэсэн байна.

Эдийн засагчдын үзсэнээр 2008-2009 оны эдийн засгийн хямралаас үүдэн зарим улс орнуудын болон дэлхийн дундаж ардчиллын индекс ихээхэн буурсан гэнэ. Жишээлбэл, эдийн засгийн хямрал болж, жагсаал цуглаан сүүлийн хэдэн cap үргэлжилж буй АНУ гэхэд л өмнөх онд 17 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд нэлээд ухарч бараг л бүрэн бус ардчилалтайд тооцогдох дөхжээ. Их Британи улсад ажил хаялт өрнөж байх энэ үед тус улсын Ардчиллын индекс мөн л ухарч АНУ-тай хамт бүрэн ардчиллалтай улсуудыг сүүл мушгиж явна.

Харин улстөрийн тогтолцоогоо шинэчилсэн Ойрхи Дорнодын улс орнуудын индекс нэлээд өсчээ. Манай орон 2006 онд уг индексээр 56, 2008 онд 58, 2010 онд 6.36 оноогоор 64-т орж байсан бол энэ удаад 6.23 оноогоор 69 дүгээрт эрэмблэгджээ. Үүнээс харвал манай улс жил тутамд ухарсаар л байна. Манайд эдийн засгийн хямрал болоогүй санагдах юм. Уул уурхайн тэсрэлт хэмээн нэрийдээд буй томоохон ордуудын ажил эхэлсэнтэй холбогдон эдийн засгийн өсөлт 20 хувь давсан гэх. ДНБ, төсвийн хэмжээ аль аль нь 50 хувь шахуу нэмэгдсэн.

Гэтэл ардчиллын индекс ямар учраас буурав. Ардчиллын байдлыг сонгууль, Засгийн газрын үйл ажиллагаа, улстөрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үндсэн үзүүлэлтээр дүгнэдгийг дурдсан. Ингэхдээ иргэдийн дунд 60 асуулт бүхий санал асуулга явуулдаг аж. Эдгээр асуултуудын хамгийн чухал дөрвөн асуултыг дурдья. Сонгууль булхайгүй, шударга явагддаг эсэх, санал өгөгчдийн чанд, нууц байдал, гадаад орнуудын Засгийн газар дахь нөлөөлөл, бодлого, үйл ажиллагаа иргэдэд хүртээмжтэй байдаг эсэх гэсэн асуултууд юм байна.

Манай улс сонгуулийн шинэ хууль баталчихлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80 хувийн биелэлттэй маш сайн гэж дүгнэгдсэн. Иргэд маань дуртай үедээ жагсч, соён гэгээрүүлэгчид нь хүртэл хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлэн ажлаа хаяж, төв талбайдаа дуртай үедээ жагсаал хийдгээс харвал иргэд маань хангалттай эрх чөлөөтэй байгаа юм шиг. Ингээд дөрвөн үзүүлэлт ч яахав сайн сайхан байна. Тэгвэл юуны учир ардчиллын индекс буурав. Муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг улстөрийн соёл гэсэн ганц хүчин зүйл үлдчихсэнд учир байгаа юм болов уу.

Б.БАТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button