ОХУ-ын Ерөнхийлөгчид 10 хүн өрсөлдөнө

Тус улсын Ерөнхий сайд Владимир Путин анхны албан ёсны нэр дэвшигч болов. Мөн эсерүүдийн лидер Сергей Миронов, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский нар бүртгүүлж, сонгуулийн данс нээх зөвшөөрлөө авсан аж. Коммунист нам Геннадий Зюгановын, харин Яблока нам Григорий Явлинскийн нэрийг дэвшүүлжээ. Эдгээр нэр дэвшигч санхүүгийн анхны тайлангаа СЕХ-нд танил­цуулсны дараа албан ёсны нэр дэвшигч болох аж. Харин Явлинскийн хувьд нам нь пар­ламентынх биш тул өөрийн дэмжигчдээс хоёр саяас доошгүй гарын үсэг цуг­луулах ёстой юм бай­на.

Оросын Шударга үйлс нам Ерөн­хий­лөгчид нэр дэв­шүүлэх гишүүнээ сонгох их хурал хийгээгүй бол Оросын эх орончид нам ирэх сонгуульд Путинийг дэм­жихээ мэдэгдсэн аж. Энэ удаагийн Ерөн­хий­лөгчийн сонгуульд намуудаас гадна зарим хүн өөрсдийн нэрийг дэвшүүлжээ. Тухайл­бал тэрбумтан Михаил Прохоров, Владивосток хотын дарга асан Виктор Черепков, Эрхүү хотын амбан захирагч Дмитрий Мезенцев, Оренбург хотын нийгмийн зүтгэлтэн Ринат Хамиев, улсад бүртгэлгүй Воля намын тэргүүн Светлана Пеунова. Тэд 2012 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө хоёр сая гаруй иргэний гарын үсгийг цуглуулбал албан ёсны нэр дэвшигч болох юм. Одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгчид 10 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Ерөнхийлөгчийн сон­гуульд нэрээ дэвшүүлсэн нэлээд хэдэн хүнд СЕХ тат­галзсан хариу өгчээ. Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч Леонид Ивашов өөрийг нь дэмжигчдийн хурлыг тог­тоосон хугацаанд амжиж хий­гээгүй аж. Харин нийтлэлч Борис Миронов хэт дав­рагчдыг дэмжсэн агуул­гатай материал түгээн дэл­гэрүүлсэн хэмээн шүүхээс ял шийтгэл хүлээсэн юм байна.

Түүнчлэн домч Николай Левашов Орос оронд зургаан жил амьдарч байгаа аж. Гэтэл хуулиар ОХУ-д 10-аас доошгүй жил амьдарсан бол Ерөн­хийлөгчийн сонгуульд өр­сөл­дөх эрхтэй болох юм бай­на.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button