Эверестийг зорьж байгаа уулчин бүр гэрээслэл бичих ёстой

энэ удаагийнхаа Хийморилог зочин буландаа урьж ярилцлаа. Тэрбээр энэ жилийн Монголын үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Бөртэ чоно наадмын шилдэг есөн тамирчны нэгээр тодорсон юм.

-Юуны өмнө Бөртэ чоно наадмаас шилдэг тамирчин шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Монголын үндэсний Олимпийн хорооноос танд дэлхийн зулайд хөл тавьсан гавьяаг тань үнэлж, шилдэг тамирчны шагналыг өгсөн гэж бодож байна?

-Тийм ээ. Дэлхийн оргилд гарсан минь тодорхой хэм­жээнд нөлөөлсөн байх. Ямар­тай ч энэхүү нэр хүндтэй шаг­налын эзэн болж, 2011 оны шилдэг есөн тамирчны нэгт багтсандаа үнэхээр их баяртай байна.

-Та бол дэлхийн ноён оргил Эверестэд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уул­чин. Эверестийн оргилд хэр баргийн аавын хүү зориг гар­гаж авирдаггүй шүү дээ?

-Тийм ээ, тамирчин бүр Олим­под оролцож, аварга болохыг мөрөөддөг шиг уулын спортын тамирчдын эцсийн зорилго зөвхөн Эверест л байдаг. Чиний хэлдгээр хэн хүссэн нь энэ оргилд гарч чадахгүй л дээ. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил энэ талаар судалгаа хийж, бэлтгэл сургуулилтаа базаасны эцэст Эверестийг зорьсон.

-Насаараа шахуу дэл­хийн ноён оргилд гарах гэж зүт­гэсэн, гарч чадаагүй олон уулчин байдаг. Тэдний хажууд та анхныхаа оролд­логоор л дэлхийн оргилд гарч чадсан байдаг?

-Хүмүүс намайг хоёр дахь удаагийнхаа оролдлогоор оргилд гарсан гэж ярьдаг юм билээ. Яах вэ, хоёр дахь удаагаа Эверестийг зорьсон минь үнэн. Гэвч эхний удаа зөвхөн багаа удирдаж явсан. Түүнээс надад оргилд гарах бодол байгаагүй. Зөвхөн хоёр тамирчнаа л Эверестийн оргилд гаргах зорилготой явсан юм. Харамсалтай нь манай хоёр тамирчин оргилд гарч чадалгүй буцсан. Харин би их азтай. Арван уулчин надтай нэг баг болж явсан. Тэр арван уулчны зөвхөн хоёр нь л оргилд гарсан. Нэг нь би байсан.

-Эверестэд авирч байхдаа таныг их жин хаясан гэж дуулсан юм байна?

-Амьдралдаа анх удаа 49,5 кг болсон. Долоон кг турсан. Гэхдээ бусдын хажууд харин ч бага турсан. 14 кг жин хаяж, танигдахын аргагүй болчихсон хүн хүр­тэл байж л байсан.

-Бас таныг гэрээслэл бичсэн гэж сонссон юм байна?

-Эверестийг зорьж байгаа уулчин бүр л гэрээслэл бичих ёстой байдаг.

-Заавал уу?

-Тийм ээ, заавал.

-Яагаад тэр вэ?

-Үлдэж байгаа хүмүүсээ хүнд байдалд оруулахгүйн тулд л тэр. Юмыг яаж мэдэх вэ, байдал эсрэгээрээ эргэхийг хэн ч таашгүй. Тэр бүгдийг бодож заавал гэрээслэл үлдээх ёстой. Тэгээд ч би өөрийнхөө чин хүслээр явсан. Ямар нэгэн эрсдэл хүлээхэд сэтгэл зүй болоод бусад зүйлд бэлэн байсан.

-Уулын спортод амжилт гаргахад сэтгэл зүй их чухал байх, тийм үү?

-Тийм ээ, хамгийн гол нь сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж өөрийгөө ялан дийлэх ёстой. Хэрэв ялан дийлж чадахгүй бол ямар ч сайн бэлтгэлтэй байгаад зорилгодоо хүрч чадахгүй. Миний сэтгэл зүйн бэлтгэл сайн хангагдсан учраас гэрээслэл бичихдээ нэг их олон зүйл бодоогүй.

-Ингэхэд уулын спортыг хөгжүүлэх тал дээр Засгийн газраас хэр анхаардаг юм бэ?

-Үнэнийг хэлэхэд бусад спортын төрлийг анхаарч харж үздэг шиг ээ төр засгаас нэг их ач холбогдол өгч, харж үздэггүй.

-Яагаад тэр юм бол оо?

-Яагаад гэдгийг нь би ч бас сайн ойлгодоггүй.

-Тэгвэл замын зардлаас эхлээд тэр их мөнгийг хаанаас олдог юм бэ?

-Манай уулынхан ивээн тэтгэгч хайж тавхайгаа эргэтэл явдаг. Тэгээд арайхийж нэг юм олдог. Ер нь баахан өр шир тавиад л явдаг. Ингэж зовж яваад амжилт гаргаад ирэхэд төр засгаас бидэнд ямар нэгэн мөнгөн шагнал олгодоггүй. Чи бод л доо.

-Юуг тэр вэ?

-Дэлхийн ноён оргил Эверестэд гарна гэдэг Олимпийн аваргатай эн тэнцүү гавьяаг байгуулсан гэж спортын удирдлагууд үздэг. Гэвч Олимпийн аваргын хэмжээнд биднийг харж үзэж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Яалт ч үгүй төрийн шагнал бол өгч байгаа юм. Гэвч санхүүгийн тал дээр тусалж дэмжих нь үнэхээр дутагдалтай.

-Таныг Олимпийн аваргын дайтай гавьяаг байгуулаад ирэхэд тань төр засаг яг юу өгсөн юм бэ?

-Хүмүүс асуудаг л даа. Төр засгаас юу өгсөн бэ гэж. Үнэндээ тэр үед надад юу ч өгөөгүй. Яах вэ, намайг Оргил руу авирахаар явахад төр засгаас үнэхээр сайн дэмжсэн. Эрүүл мэндийн сайд С.Лхамбаа гуайд би баярладаг. Харин яваад ирсний дараа бол засгаас юу ч өгөөгүй.

-Үнэхээр үү?

-Тийм. Энэ чинь ялгаагүй л спортын том амжилт. 8000 гаруй метрийн өндөрт дэлхийн топ оргилд гарчихаад, Монгол гэдэг нэрийг дэлхийд дансалчихаад ирж байхад төр засаг юу ч өгөөгүй. Өнөөдөр бид явах болохоороо энд тэндээс их хэмжээний мөнгө зээлж өр тавьдаг. Ирээд нөгөө өрөө ч дарсан юм байдаггүй. Үнэхээр харамсмаар санагддаг. Бид тамирчин гэдэг нэрнээс өөр зүйлгүй хүмүүс шүү дээ.

Сая Бөртэ чоно-ыг ч гэсэн гайхаж л суулаа. Орон даяар хүлээлгэн байж хийчихээд жилд аравхан тамирчин шалгаруулж байгаа юм. Тийм атлаа ганц шилэн цом өгөөд л гаргаж байна. За яах вэ, нэр алдар нь сайхан юм. Гэвч үнэнийг хэлэхэд тамирчдад санхүүгийн дэмжлэг үнэхээр их хэрэгтэй байдаг. Наад зах нь бэлтгэл сургуулилт хийхэд их зарлага гардаг. Бид тамирчин гэдэг нэрнээс өөр зүйлгүй хоосон хүмүүс. Ингээд бодоход үнэхээр харамсмаар л байдаг юм.

-Таныг дэлхийн дээвэр Эверестэд гарчихаад ирэхэд ард түмэн их сайхан хүлээж авсан шүү дээ?

-Тийм, ард түмэн үнэхээр гоё хүлээж авсан. Тэр хэмжээгээрээ надад мөнгө өгнө гэж хүлээж байсан. Зарим нь өгсөн гэж ч ойлгож байгаа байх. Гэтэл юу ч өгөөгүй нь жаахан харамсалтай л санагдсан. Манай найз нөхөд, Чи гавьяат болчихсон мөнгийг сая саяар нь авч байгаа биз дээ гэж хэлж байсан. Өмнөөс нь сая саяар нь өрөнд ороод л явж байна гэж хэлмээр санагддаг. Гавьяат болоход надад 20 мянган төгрөг л өгч байсан. Ямар сайндаа С.Ламбаа сайд Энэ дагаж байгаа зүйл нь ичмээр дамшиг даа гэж хэлж байлаа.

-Уулчин хүний гарахыг хүс­дэг оргилд гарчихлаа шүү дээ. Одоо ойрын үед юу хий­хээр төлөвлөж байна вэ?

-Эверест бол мэдээж дэл­хийн оргил. Түүнээс дээш газар үгүй. Өндрөөрөө Эверестийн дараа ордог боловч спорт авиралтын хүн­дээрээ нэг номерын уул байна. К2 гэдэг уул. Тэнд авирч үзэхийг хүсэхгүй уул­чин гэж байхгүй байх гэж бодож байна. Хэрвээ чи сайн уулчин л бол К2-ыг мөрөөдөхгүй байна гэж байхгүй. Юун Олимпийн аварга. Хамгийн, хамгийн шүү дээ. Тэнд гарчихсан бол тэнгэрийн амьтан л гэсэн үг дээ.

Б.Төрбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button