Хятадын хөдөө аж ахуйн лаборатори Монголчуудын генийн дарааллыг анх удаа бүрэн гаргасан гэнэ

Ерөнхийдөө генийн дараалал гэдэг нь уураг, нуклейдийн хүчил буюу deoxyribonucleic acid хэмээгддэг ДНК болон ribonucleic acid буюу РНК зэргийг тэдний анхны амино хүчлийн бануклеотидийн дарааллыг олж тогтооно гэсэн үг аж. Үүний үр дүнд молекулын атомын бүтцийг тайлбарлаж болохуйц шугаман бэлгэдлийн тайлбар гарна гэсэн үг аж.

Уг төслийг удирдсан Өвөрмонгол дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн биологийн лабораторийн эрхлэгч Чжоу Хуаньминь Энэ бол дэлхийд монголчуудын генийн дарааллыг гаргасан анхны тохиолдол гэж мэдэгдсэн байна. Уг шинжилгээний цусны донор нь Чингис хааны шууд удмын 34 дэх үеийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн оршин суугч нэгэн эр байсан юм байх.

Өөрөөр хэлбэл, мань монгол эрийг хятадууд Мал аж ахуйн лабораторидоо шинжилжээ. Чжоу Хуаньминийн өгүүлснээр монголчуудын генийн кодыг хадгалж буй 199 этник дээр судалгаагаа үргэлжлүүлэн явуулах юм байна. Тус генийн судалгааны үр дүнд монголчуудын хувьслын онцлогийг илрүүлэх ба эрүүл мэндийн талаасаа энэ үндэстэнд тохиолддог өвчин эмгэгийг хянах аргачлал боловсруулна хэмээн тэрбээр ярьсан байна.

Үндсэндээ монголчуудыг амьтан мэт авч үзэн судалгаа явуулж байгаа нь энэ бололтой. Эдүгээ дэлхий дахинд 10 сая монголчууд Монгол Улс, Хятадын Өвөрмонгол, Шинжаан Уйгарын автономит бүс, ОХУ-ын Халимаг, Буриад зэрэг газар тархан байдаг. Тухайн генийн судалгаа нь монголчуудын шилжих хөдөлгөөн хийгээд тэдний Африк тивээс эхлээд Ази хүртлэх өвөг удмыг тодорхойлоход тустай юм хэмээн Eurek Alert мэдээлсэн байна.

С.МАЙДАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button