Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална

эрчимжүүлэх талаар Гурван талт үндэсний хорооноос зөвлөмж гаргасан байна.

Энэхүү зөвлөмжөөр нөхөн сэргээлт хийхээс зайлсхийсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ашигт малтмалын газарт даалгажээ. Түүнчлэн Засгийн газрын тогтоолын дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон орд ашиглах зорилгоор олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуу­лахыг зог­соох ажлыг тууштай хэрэг­жүүлэхийг Мэр­гэж­лийн хяналтын Ерөн­хий газарт даалгалаа.

Засгийн газрын 274 дүгээр тогтоолоор лиценз нь цулагдаж буй аж ахуйн нэгжүүд ирэх оны нэгдүгээр сарын наймны дотор нөхөн олговор авах бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй компанид нөхөн олговор олгохгүйг Ашигт малтмалын газраас дахин сануулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button