Шинээр 60 вогон орж ирлээ
хоорондын гэрээний дагуух өнгөлөлттэй зээлээр China CNR Corporation Limited компаниас гол замын тав, сэлгээний нэг зүтгүүр, ачааны 245 вагон, хоёр чингэлэг ачигч худалдан авахаар болсон байна. Эхний ээлжийн ачааны зориулалттай 60 вагон манайд орж ирлээ. Дараагийн ээлжийн 60 вагон нь ирэх долоо хоногт, үлдсэн, 125 вагон шинэ оны эхээр бүрэн орж ирэх юм байна.
Жилд 18,000 вагон үйлдвэрлэх хүчин чадалтай, дэлхийд вагон үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг БНХАУ-ын Цицихар хотын ачааны вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн ЕС70А төрлийн дээрх хагас вагонууд нь 70 тоннын даацтай бөгөөд, чингэлэг тоног төхөөрөмж, модон материал, арматур зэрэг олон төрлийн ачааг тээвэрлэх юм байна.