Ч.Энхбаярт компаниа алдсан япончууд түүний эхнэр УИХ-ын гишүүн С.Оюуныг хардаж эхэллээ

Зориг сантай олон жил хамтран ажилласан япончуудтай нийлж, Гоулдэннар компанийг байгуулсан байдаг. Тус компани нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Улаан гэх тазарт XҮ 007681 тоот хайгуулын лицензийг эзэмшдэг. Тэгээд ч Японы багагүй хэмжээний хөрөнгө оруулалтаар хайгуулын үйл ажиллагаагаа явуулж ирсэн аж.

Харин япончууд Ч.Энхбаярыг шүүхэд өгөх болсон гол шалтгаан нь тэрбээр хөрөнгө оруулагчдаа хулхиджээ. Ингэхдээ хууль бусаар Гоулдэннар компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм Уг хэрагт нэр холбогдсон Ч.Энхбаярын хэрэг одоогоор эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.

Тиймээс шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин хамтран байгуулсан компаниа Ч.Энхбаярт алдсан япончууд хэргийн гол эзнээр УИХ-ын гишүүн С.Оюуныг хардаж буй аж. Хэрэв шүүх энэ хэргийг үнэнээр нь шийдэхгүй бол компаниа алдаж, гомдол мэдүүлсэн Гоулдэннар-ын япон эзэд эцсээ хүртэл тэмцэхээ сануулаад байгаа аж.

Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр одоогийн УИХ-ын гишүүд дунд уул уурхайтай холбоогүй нэг ч хүн байдаггүй бололтой. Харин нөгөө талаас шуналд автсан монгол бизнесменүүд ийн монгол төрийн нэр төрд ажилтай гэр бүл, ах дүүсийнхээ нэрийг барьж гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн нь харамсалтай.

Ө.БОТА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button