1911 оны хувьсгалгүйгээр 1990 оны ардчилсан хувьсгалыг яриад ч хэрэггүй
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүудийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Ийнхүү хэлэлцүүлгийн эхэнд асуулт асуух гишүүдийг УИХ-ын дарга бүртгэсэн. Ингээд УИХ-ын гишүүн Н.Ганбямба Энэхүү баярыг долдугаар сарын 26-нд тэмдэглэх ёстой.
Арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэж болохгүй. Ингэвэл бид түүхийнхээ хувьд авч үзвэл Манжийн дарлалд дахиад хоёр cap байсан болох гээд байна. 1911 оны долдугаар сарын 26-нд манай улс дэлхийн 10-аад улсад нот бичиг илгээж тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараа аравдугаар сард нь Хятадууд Манжийн дарлалаас гарснаа зарласан. Тийм учраас арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэхээ бодож үзэх ёстой гэв.
Гишүүд ийнхүү өөрсдийн байр суурийг илэрхийлж, хоорондоо түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж эхэллээ. Бараг ихэнх нь цэц булаалдаж, хэдхэн хормын дотор чуулганы танхимд бүхэл бүтэн нэг үеийн түүхийн лекцийг уншиж орхив. Сэргэн мандсан Монгол Улсын төрсөн өдрийг бүх нийтээрээ амарч, ач холбогдол өгч тэмдэглэх хэрэгтэй. Ийн тэмдэглэснээрээ ард түмэнд түүхийг үнэн бодитоор нь эргэн сануулна хэмээн үзэж буйгаа уг хуулийн төслийг санаачилсан Н.Батбаяр нарын гишүүд хэлж байлаа.
Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлтээр оруулж буй Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн барилдаанаар бөхийн цол олгох тухай асуудал гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үндэсний их баяр наадмаараа жилд ганцхан олгодог цолыг хоёр болгож болохгүй гэсэн санааг зарим гишүүд хэлж байв. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Арванхоёрдугаар сарын 29-нд яг ямар үйл явдал болсон юм. Ямар үндэслэлээр энэ өдрийг бүх нийтээр амраах гээд байгаа юм. Эсвэл нэг мөсөн эрийн гурван наадам хийе. Тэгээд цолоо өгье гэлээ. Үүнд Н.Батбаяр Ямар учраас энэ өдрийг тэмдэглэж байгаа юм гэж гишүүд асууж байна.
Энэ нь Монголчууд түүхээ мартсаныг харуулж байна гээд 1911 оны энэ өдөр болсон үйл явдлын тухай түүх хүүрнэв. Үүний дараа орчин цагийн түүхийг хүн болгонд мэдүүлэх үүднээс Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тэмдэглэе гэж үзсэнээ хэллээ. Харин Ц.Нямдорж гишүүн Арванхоёрдугаар сарын 29-ныг бүх нийтийн амралт болгохыг дэмжиж байна. Бөхөд цол олгохыг больчихбол яасан юм. Жилдээ нэг олгодог цолыг хоёр олгодог байж таарахгүй. Маргах, маргахгүй зүйлээ ялгаж салгах хэрэгтэй байна гэсэнд Д.Загджав гишүүн дуугүй байсангүй хажуу талаас нь Та мэдэх юм уу хэмээн асуусан.
1911 оны түүхийн томоохон үйл явдлыг Монголын ард түмэн мартах учиргүй. Энэ хувьсгалгүйгээр 1921 оны хувьсгал, 1945 оны бүх нийтийн санал асуулга, 1990 оны Ардчилсан хувьсгал ч байхгүй байх байсан. Үнэн биз дээ, 1911 оны хувьсгалгүйгээр 1990 оны ардчилсан хувьсгалыг яриад ч хэрэггүй. Үүнээс нэгийг нь яриад байх шаардлагагүй гэсэн санааг УИХ-ын гишүүн Р.Раш хэлэв. Түүний эл санааг З.Энхболд гишүүн үгүйсгэлээ. Орчин цагийн түүхийн эхлэл бол яалт ч үгүй 1911 оны арванхоёрдугаар сарын 29 мөн.
Богд хаан зарлиг гаргаж олноо өргөгдсөн. Үүнтэй дараа дараагийн түүхэн үйл явдлууд холбоотой. Бөхийн цолыг хэдэн ч удаа олгож болно. Энә нь бөхийн холбооны асуудал гэж тэрбээр үзсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Маргалдаад байх шаардлагагүй. Хууль зохиож болно. Түүх зохиодгоо больё гэв. Бүх нийтээр амрах тухайд гишүүд хоёр өөр байр суурийг илэрхийлсэн. Нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь амралтын өдрүүд олон бий. Арванхоёрдугаар сарын 29-ыг амрахгүйгээр ажиллаад баяраа тэмдэглэж болно.
Нэг зүйлдээ хэтэрхий туйлширч байна гэж байв. Ийнхүү гишүүдийг түүхийн мэдлэгээрээ мэтгэлцэх явцад маргааныг намжааж УИХ-ын дарга нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналуудаар тус тус санал хураалгасан. Гишүүдийн олонхи нь татгалзсан санал өгснөөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Ц.ЖАРГАЛ