Орхончууд засаг ноёноо унагах гэж хуралдсаар шөнө дөл болгов

Д.Оюунбатыгаа огцруулахаар өчигдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Засаг дарга Д.Оюунбат өөрөө Монгол Ардын Намын гишүүн бөгөөд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дөрвөөс бусад нь Монгол Ардын Намынх аж. Тиймээс иргэд яагаад намынхаа нэг гишүүнийг унагах гээд улайраад байгааг гайхаж байна.

Харин хурлын төлөөлөгчдийн 80 хувь нь залуучууд байдаг бөгөөд тэд Засаг даргынхаа хууль бус үйлдэлтэй санал нэгдэхгүй гэжээ. Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд Засаг даргадаа есөн шаардлага хүргүүлж огцруулахаар дайрч байгаа юм. Д.Оюунбат дарга Эрдэнэт голын горхины гольдролыг засах ажилд улсын төсөвт 312 тэрбум төгрөг суулгах тухай ярьсан байна.

Гэвч энэ 312 тэрбум төгрөгийг төсөвт суугаагүй байхад нь тендер зарлаж, дүгнэсэн гэх мэтчилэнгийн хууль бус үйлдэл байгаа гэж төлөөлөгчид хэлсэн. Тиймээс бид өчигдөр дугаар шилжих мөчид Орхон-Уул аймаг уруу утасдсан ч Иргэдийн хурал ид дундаа орж байна хэмээн мэдээлэл өгсөн юм.

С.БАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button