Хоёр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов

эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг Анухаймед эмнэлгээр хийлгэдэг байсан гэнэ. Номуун эмнэлгийн ихэмч Гэнэндармаа, сувилагч Наранцэцэг, Гурван гал эмнэлгийн их эмч Ц.Базармаа, Д.Оюунчимэг нарын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байжээ.

Мөн их эмч Мөнгөнцэцэг нарийн мэргэжлийн дипломгүйгээр хүүхдийн эмчээр ажиллаж байсан бол Баярмаа лабораторийн эмчийн мэргэжил эзэмших курст сурч байгаа ч их эмчээр ажиллаж байсан аж. Түүнчлэн Амин-Эрдэнэ, Баянгол, Ачтан зэрэг эмнэлгийн зарим эмч, сувилагчид эмчлэх, сувилах эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дууссан нь илэрсэн байна.

Энэ мэтчилэн зөрчил илэрсэн 26 эмнэлэгт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, Найрамдал, Мөнх-Оньч эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Мон мэс, Оточ өөдий эмнэлэгт мөнгөн торгууль оногдуулжээ.

М.НАРАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button