Америкийн технологийг хулгайлсан Хятадын эрдэмтэнд ял оноов
Америкийн хоёр ч компанийн худалдааны нууцыг хулгайлснаа өнгөрөгч аравдугаар сард хүлээн зөвшөөрсөн байна. Х.Кесу хортон шавьж устгах болон хүнсний шинэ бүтээгдэхүүний талаархи баримт материалыг Хятадын болон Германы компанид худалджээ. Түүний эл хэрэгт 25 жилийн хорих ял оноох тухай яригдсан юм.
Сүүлийн жилүүдэд Америкийн компаниудын технологийг Хятадын компани хулгайлсан хэрэг нэлээдгүй гарчээ. Хуан нь Хятадад төрсөн ч АНУ-ын байнгын оршин суугч аж.Тэрбээр хөдөө аж ахуйн хортон шавьж устгах хор үйлдвэрлэлтээр тэлхийд тэргүүлдэг Dow AgroSciences компанид 2003-2008 онд, түүнээс хойш хүнсний бүтээгдэхүүний Cargill Inc компанид ажилласан байна.
Шүүхийн баримт бичигт дурдсанаар Cargill компани алдагдсан мэдээллийг 12 сая ам.доллараар үнэлжээ. Харин Dow AgroSciences одоогоор хэчнээн сая ам .долларын алдагдал хүлээснийг тогтоох боломжгүй гэж дурджээ. Үүнээс гадна энэ оны эхээр Хятадын нэг инженер Хятадын автомашин үйлдвэрлэгч компанид ажилд opoxoop Ford Motors-ын технологийг хулгайлсан болох нь тогтоогдсон.
Өнгөрөгч онд нэгэн хос General Motors-ийн хийн болон бензин хөдөлгүүртэй автомашины тухай нууц материалыг Хятадын Сhегу автомашины компанид худалдахаар завдсан нь илэрсэн юм. Бизнесийн салбарт оюуны хулгай дэлгэрэх хандлага нэлээд газар авчээ. Оюуны хулгай тухайн компанийн судалгаа, боловсруулалт болон хөгжүүлэхэд зарцуулсан олон сая ам.долларыг салхинд хийсгэсэнтэй адил болгодог байна.