Б.Намбар гуайн гэрийг хамгаалалтын албаныхан хамгаалдаг

1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн энэ буурайн эзэм­шилд гурван өрөө байр, Оргил хотхонд хаус цааш­лаад Оргил рашаан сувиллын газар гээд чамгүй хөрөнгө бий. Н.Энхбаярын мэдлийн нэг ч хөрөнгийг оролцуулахгүйгээр шүү.

Хотын төв дэх гэр нь 40 мянгатад байдаг юм билээ. Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах хуучны энэ бай­ранд Б.Намбар гуайнх олон жил амьдарч байгаа аж.

Намбарын байр нэр­тэй 13 дугаар байранд экс Ерөн­хийлөгч өсч өндий­сөн гэж байрныхан нь хуучил­даг.

Эднийх 13 дугаар байранд, гурван өрөө байртай.

Ерөнхийлөгч байсан хү­­ний аавынх гэсэндээ ч тэр үү орц нь хоёр давхар цоож­той.

Харин Б.Намбар гуайн гэрийн хаалга бусад бүр­гэд хаалгыг бодвол яг л сейф шиг, Бам­бай хам­гаа­лалтын алба­ар хамгаалуулдаг.

Харин эдний Оргил хотхон дахь хаус нэлээд нууцлаг байдаг бололтой. 1957 оноос эхлэн рашаан суд­лалын салбарт 51 жил тас­ралтгүй зүтгэсэн Б.Намбар гуай Оргил рашаан сувил­лыг эзэмшдэг гэлцдэг. Учир нь тэрбээр 1974 оноос хойш энэ сувилалтай ажил амьд­ра­лаа холбож явна. Оргил рашаан сувиллын ерөнхий эмчээр 10 гаруй жил ажилласан Б.Намбар гуай 1992-1996 онд ЭМЯ-ны Рашаан судлалын төвийн захирал, 1996 оноос Рашаан судлалын үндэсний төвийн зөвлөхөөр ажилласан. Одоо Монголын рашаан сувилал нийгэмлэгийн тэргүүнээр ажил­лаж байна.

Насаараа энэ байгуул­лагад ажилласан түүнд хүү нь Ерөнхийлөгч болсныхоо дараа Оргил рашаан сувил­лыг авч өгсөн байх гэдэг.

Ямартай ч насаараа төрийн байгууллагад ажил­ласан Б.Намбар гуай өдгөө то­моохон бизнесмэнүүдийн хэм­жээнд хөрөнгөжжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button