Ардчилсан Конгод цагдаа нар хүний амь хөнөөж байна
эрхийн байгууллага мэдээлэв.Өнгөрөгч сарын сүүлээр тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсний дараа өнөөгийн Ерөнхийлөгч Жозеф Кабилагийн өрсөлдөгч Этьен Чисекеди ялалт байгуулжээ. Харин Ерөнхийлөгч Кабила энэ Долоо хоногт хоёр дахь удаагаа тангаргаа өргөсөн юм.
Watch хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Ерөнхийлөгч Кабилаг огцрохыг шаардсан жагсаал цуглаан тус улсын нийслэл Киншасад илүү хүчтэй өрнөж байгаа бөгөөд амь үрэгдсэн 24 хүн Э.Чиседекийн дэмжигч байжээ. Түүнчлэн тус улсын аюулгүйн албаныхан амь үрэгдэгсдийг нуухыг оролдсон байна. Уг сонгууль нь дөрвөн сая гаруй хүн амь үрэгдсэн, 2003 онд дууссан иргэний дайны дараахь анхны сонгууль болж байгаа юм.
Бүгд найрамдах ардчилсан Конго улсаас салан тусгаарлагдсан багахан газар нутагтай Бүгд найрамдах Конго улсыг нэгтгэх гэсэн энэ оролдлого Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн олон хүн амь үрэгдсэн дайнд тооцогддог ажээ. Сонгуулийн үр дүнг энэ сарын 9-нд зарласан. Санал хураалтын дүнгээр Ж. Кабила нийт саналын 48.95 хувийг авч, Э.Чиседеки 32.33 хувийн санал авчээ.
Харин 78 настай Э.Чиседеки болон түүний дэмжигчид тэр даруй дээрх мэдэгдлийг эсэргүүцэн нийслэл хотод жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Олон улсын ажиглагчид сонгуулийн үеэр хэтэрхий их булхай орсон гэв. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн үйл ажиллагааг таслан зогеоохын тулд Ардчилсан Конгогийн эрх баригчид хэтэрхий зоргоороо аашилж байна гэж Watch үзжээ. Тус улсын идэвхтнүүд болон Watch-ийн ажилтнуудын тогтоосноор нийслэл Киншасад 20 хүн, North Kiүu болон Kasai Occidental мужид тус бүр хоёр хүн одоогийн байдлаар алагдаад байна.
Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцогч сөрөг хүчний дэмжигчид рүү гал нээх үеэр гэрийнхээ гадаа зогсож байсан гэмгүй хүмүүс өртсөний дотор 13 настай хүү байгаа юм. Watch-ийн Африкийн судлаач Аннеке ван Вунденберг Ардчилсан Конгогийн эрх баригчид албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд цуст бодлого явуулж байна. Тэд амь үрэгдсэн хүмүүсийг нууцалж, тэдний талаархи мэдээллийг гадагш гаргахгүй байхыг эрүүл мэндийн албаныханд тушаасан. Мөн олон дэмжигчийг хорьсон гэжээ.
Э.ТӨГС