Даргыгаа туйлдуулсан гишүүд түүхт өдрөөр талцаж байна

хуулийн төсөл ги­шүү­дийн дунд ёстой л хэрүүлийн алим болж өнхрөв. Тэр ч утгаа­раа УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл үгийг нь тоохоо бай­сан энэ хэдэн сурагчийг яая даа гэсэн байртай их л яд­руу­хан харагдаж байлаа.

Хуулийн танилцуулгыг төсөл санаачлагч УИХ-ын ги­шүүн Н.Батбаяр, харин Тө­рийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Очирбат уншиж танилцуулсан.

Нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр улс даяар амар­даг нь үндсэндээ гишүү­дийг тал­цуулаад байгаа юм.

Тухайлбал УИХ-ын ги­шүүн Н.Ганбямба, асуудалд ан­хааралтай хандаж, тэрхүү баярт өдрийг тэмдэглэх өдөр судрыг тодорхой су­далж, шин­жилж асуудалд нухац­тай хандах нь зүйтэй гэв. Ха­рин хууль санаачлагч Н.Бат­баяр гишүүн, түүхээ м­э­дэх­гүй хүн ойд төөрсөн сар­маг­чин лугаа адил болно гэдгийг сануулаад Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн ма­най ард түмэн тусгаар тогт­но­лоо баяр болгон тэмдэглэж яагаад болохгүй гэж гэх зэр­гээр өмнөх өдөр нь Төрийн бай­гуулалтын байнгын хо­роон дээр ярьсан сэдвээ үргэлж­лүү­лэв.

Мөн тэрбээр Энэ жил олон түүхт ойг тэмдэглэсэн. Тэд­гээ­рийн дотроос хам­гийн чухалд нь энэхүү 100 жи­лийн ойг тооцно. Бид 1911 онд юу болсныг сана­хаа байтлаа түүхээ мартсан бай­на. Сар­магчин биш хүн гэд­гээ нот­лохын тулд энэхүү Эрх чө­лөө­ний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх хэрэгтэй хэ­мээгээд холбогдох түүхэн ба­римт бичгийг авч ирснээ ун­шиж сонсголоо.

Энэ үеэр гишүүдийн мар­гаан нэлээд ширүүсэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Уг баярыг тэмдэглэсээр ир­сэн, олон нийт мэдэж бай­гаа байх. Харин тэр яриад бай­гаа цол олгох эсэх, амралтын өдөр байх уу гэдгээ л энд ярилцъя хэмээн бага ч ату­гай тайвшруулахыг хи­чээж байлаа. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 1911 оны үйл явдалтай хол­боо бү­хий түүхийг товч ярьж, Н.Бат­баяр гишүүнд бусад руугаа хамаагүй дайрч болохгүй шүү хэмээн сануулаад авав. Тэрбээр Бөх барилдана л биз, цол олгох асуудлыг бо­лих нь зөв. Жилд ганц өгдөг цо­лыг хоёр болгож өгөх­гүй байхын учир шалтгааны талаар манай урдаа барьдаг их аваргууд, хоёр Мөнх хүр­тэл ярилцлага өгсөн байна би­лээ. Харин тэр амралтын өдрийг бас яриад л шийдье. Ер нь ингээд маргалдах нэ­рээр бие бие рүүгээ янз бү­рээр дайрч давшлахаа болих нь зөв байх гэсэн юм.

УИХ-ын гишүүн Р.Раш мөн саналаа хэлж, сайхан тэм­дэглэе, амралтын өдөр байх нь зүйтэй, харин цол өгөх нь хэр зохистой юм бол гэх зэргээр ярилаа.

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Бат­баяр Энэ талаар хан­галт­тай ярилаа. Нэг тал руу­гаа туйлшрахаа болих хэ­рэг­тэй. Амралтын өдөр, бая­рын цэнгүүн бидэнд олд­сон уу гэхээс багадаагүй. Бө­хийн цол өгөх асуудлыг ч боль. Хэд­хэн хоногийн өмнө ший­дээд хэдэн бөх барилдаж цол авдаг юм биш. Хэдэн жил, сараар бэлтгэл сургуулилт хийс­ний хүчинд авдаг юм. Тодорхой хэмжээгээр за­луу­даа бөхөөр оролдож явс­ны хувьд мэдэж байна хэ­мээн бяцхан гайхуулаад авав. Түүгээр ч зогсохгүй тэр­бээр За­луучуудын аваргын ме­дальтай болохоо ч дуулгаад ав­на лээ.

Түүнийг ийн хэлсний дараа УИХ-ын гишүүн Д.Загд­жав хуулийн төслийг дэм­­жиж байна. Гэхдээ бүх асуудлаа ингэж бөөгнүүлээд оны эцэст оруулж ирэн амьд­ралд хэрэгжихгүй хууль бөөнд­­дөгөө болих хэрэгтэй хэ­­мээн бусдадаа сануулсан ут­га­тай үг хэлсэн.

УИХ-ын гишүүн З.Энх­болд 100 жилийн ойгоо тэм­дэг­лэх, тэмдэглэхдээ жил бүр ёслон өнгөрүүлэх ёстой. 11 сарын 26-ны өдрийг сайн су­далж, амралтын өдөр байд­гийг болиулах хэрэгтэй. Учир нь 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан анхны Үндсэн хууль учир дутаг­далтай. Феодал, хөрөнгөт­нүү­дийн сонгогдох эрхийг хяз­гаарласан нийгмийг ан­гийн давхаргаар хуваасан уч­раас үүнд нухацтай хандах хэ­рэгтэй хэмээсэн юм.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль са­наач­лагч Н.Батбаяр нар бө­хийн цол олгох асуудлаас болж, бусад нь саналаа хэлж бай­хад тоосон шинжгүй зав­сар зай-гаар нь ам хуу­рай­гүй хэрэлдэж байгаа нь чуул­ганы танхимд сон­согд­соор байсан юм.

Ийнхүү энэ өдрийн чуул­ганд оролцсон гишүүд бүгд л түүхч болж хувираад бие биеэсээ илүү гэдгээ батлахаар шамдаж байсан юм. Эгээ л дунд сургуулийн нээлттэй хи­чээл заах үед сурагчид ам урал­дан асуултад хариулдаг дүр зураг энд харагдаж байв.

Энэ мэтчилэн гишүүд мар­гасаар Төрийн байгуу­лалтын байнгын хорооны оруулж ирсэн тус тусдаа хураалгасан саналын томъёоллыг УИХ-ын дарга Тамгын газраас тод­руулж асуусан юм. Ин­гээд баяр ёслолтой холбоотой буюу Амралтын өдөр бол­гон тэмдэглэж байх гэсэн ут­гатай саналыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын томъёоллыг гишүүд дэмжсэнгүй.

Харин бөхийн цол олго­дог болох эсэх дээр санал ху­раахад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуу­­лийн төслийг Төрийн бай­гуу­­лалтын байнгын хо­роонд анхны хэлэлцүүлэгт шил­­жүүлэхээр шийдсэнийг УИХ-ын дарга мэдэгдлээ. Гэвч дараагийн асуудлыг хэ­лэ­л­цэх болоход ихэнх ги­­шүүн чуулганыг орхиж гар­сан тул УИХ-ын дарга тан­хи­мыг аядуу, хүлээцтэй бай­далд байлган, чуулган хэ­сэг зуур саатав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button