27-гийн клуб үзэгдлийг эрдэмтэд тайлжээ
тухай олны дунд ихэд тархсан таамаглал бөгөөд 27-гийн клуб гэхээр юун тухай ярьж буйг хүмүүс андахгүй. Эх сурвалжийн мэдээлснээр эрдэмтэд жүжигчдийн намтрыг судлаад 27-гийн клуб гэж байхгүй, хөгжимчид 27-тойдоо илүүтэй үхээд байдаггүй гэдгийг тогтоосон байна. 27-гийн клуб-ыг судлахын тулд социологчид 1956-2007 оны хооронд Британийн хит-парадыг тэргүүлж байсан 1046 хөгжимчний үхлийн тухай баримтыг ашиглажээ.
Эдгээр материалын дунд 27-гийн клубын гишүүд гэгддэг алдарт хөгжимчин Джими Хендрикс, Жим Моррисон, Курт Кобейн нар багтсан байна. Олж авсан баримтуудаа судалсан мэргэжилтнүүд 27 нас бол хөгжимчдийн хувьд эрсдэлтэй нас биш гэдгийг тогтоосон байна. Гэхдээ хөгжимчид энгийн хүмүүсийг бодвол эрт таалал төгсдөг, тэдний зарим нь 40 нас ч шүргэж амждаггүй гэдэг нь тодорхой болсон байна. Харин 27-гийн клуб-ын хувьд гэвэл ердөө л санаандгүй давхцал болсон гэнэ. Дашрамд дуулгахад 27-гийн клуб-ыг сонирхох шинэ давалгаа энэ оны зун дахин хүчтэй өрнөсөн юм.
Учир нь 2011 оны долоодугаар capд нэрт дуучин Эми Уайнхаус 27 насандаа зуурдаар нас барсан бөгөөд тэрбээр амьд ахуйдаа 27-гийн клубын гишүүн болно гэдгээ хэдэнтээ ярьж байсан гэсэн мэдээлэл гарсан нь энэ таамаглалд хүмүүс үнэмших гол шалтгаан болсон юм.