Путин дансандаа тавхан саятай
Тэрбээр 10 банканд данстай бөгөөд нийт 5,7 сая рубльтэй аж. Сүүлийн дөрвөн жилд Путиний орлого нь цалин, банкны болон хувьцааны хүү, цэргийн тэтгэврийг оруулаад нийт 17,7 сая рублиэр өсчээ. Тэрбээр Санкт-Петербургт 77,7 м2 тал бай бүхий орон сууцтай, машины гарааштай аж. Мөн Москва мужид 1500 м2 газартай юм байна.
Оросын Ерөнхий сайд гурван машинтай, бүгд эх орны үйлдвэрийнх гэнэ. Тодруулбал хоёр ГАЗ, чиргүүлтэй Нива-тай аж. Түүнчлэн Путин Санкт-Петербургийн банк-ны 230 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна.