Улстөр чухал биш өөрөө оньсого байх ёстой

Энэ талаар түүний итгэмжлэгдсэн орчуулагч К.Пуликовский дурсаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 2002 онд Умард Солонгосыг хорон муу санааны тэнхлэг-т багтааснаа мэдэгдсэний дараахан Ким Чен Ир Орос оронд айлчилжээ.

Албан ёсны хүлээн авалтын дараа Ким Чен Ир ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаархнаа 10 минут үлдэхийг хүсэв. Тэрбээр Өрөөнд бид хоёроос өөр хэн ч байх ёсгүй. Орчуулагчид ч хэрэггүй. Би Путинд нэг юм хэлэх ёстой гэжээ. Мэдээж, түүний хүсэлтийг биелүүлэв.

К.Пуликовский хожим нь Ким Чен Ирээс тэр үед Путинтэй юу ярьсан талаар асуув. Ким Чен Ир инээмсэглэснээ Ямар ялгаа байна. Хамгийн гол нь Буш л бидний юу ярьсан талаар тааж ядаг хэмээжээ. Пуликовский Энэ өгүүлбэр л Ким Чен Ирийг бүрэн тодорхойлдог. Тэр хэзээд оньсого шиг байж, өөрийнхөө талаар бусдыг яриулж чаддаг байлаа хэмээн дурсчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button