Зөвшөөрөлгүй салют худалдахыг хориглов
худалдааны төвүүдэд хяналт шалгалт явуулаад байгаа. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
-Шалгалтын явцад ямар зөрчил илэрсэн бэ?
-Нийслэлийн томоохон худалдааны төвүүд болон Нарантуул, Барс, Хархорин, Бөмбөгөр, Баянзүрх захууд, гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа салютад шалгалт хийлээ. Шалгалтын үеэр Бөмбөгөр худалдааны төвд зөвшөөрөлгүйгээр ил задгайгаар салют худалдаалсан зөрчил илэрсэн. Энэхүү зөвшөөрөлгүй худалдаалж байсан салютыг хурааж, холбогдох арга хэмжээ аваад байна.
-Салют худалдаалах тусгай зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?
-Тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас олгож байгаа. Одоо улсын хэмжээнд Тотал мюзик, Очир ундраа компаниуд салют, динамит худалдаалах зөвшөөрөлтэй юм.
-Иргэд хуурамч, жинхэнийг яаж ялгах вэ?
-Шинэ жилийн баярыг тохиодолдуулан аж ахуй нэгж болон иргэд БНХАУ-аас зөвшөөрөлгүйгээр салют оруулж ирж байна. Тэдгээр нь баталгаагүй, зөвшөөрөлгүй. Тиймээс иргэд зевшөөрөлтэй, монгол заавартай, баталгаатай салют, динамит худалдах хэрэгтэйг сануулж байна. Тусгай зөвшөөрөлтэй салют худалдаалж байгаа газрууд монгол заавартай, хэрхэн ашиглах гээд бүх зүйлийг нарийн зааж өгсөн байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа газрууд салют хэрэглэх заавар зөвлөмж албан бичгийг өгсөн.
Н.АЛТАНЦЭЦЭГ