ОХУ-д Чингис хааны музей байгуулагдана
Тус бүс нутгийн эрдэмтэд Байгаль нуурын орчимд аугаа их Чингис хааныг оршуулсан гэдэгт эргэлздэггүй байна.
Р.Гениатулин Забинфо агентлагийн сэтгүүлчид Чингис хаан-Чита төсөл ирэх онд эхэлнэ. Аялал жуулчлалын сүрлэг цогцолбор барих энэ төслийг хоёр жилийн дотор дуусгахаар төлөвлөж байгаа. Газар эзэмших лиценз авсан. Төсөлд 1.5 тэрбум рубль (47.2 ам.доллар) зарцуулахаар төлөвлөж байна гэж хэлжээ.
Чита хотод босох уг цогцолборын төвд Чингис хааны музей байх аж. Чита хотын археологичид энэ оны долдугаар сард Монголын эртний нэгэн баатрын булшийг олжээ. Тэд булшийг Чингис хааны эцэг Есүхэй баатар гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд тус хотын иргэд ч Чингис хааныг Байгаль нуурын эрэг дээрх уг хотын ойролцоо оршуулсан гэж үздэг байна.
Түүнчлэн энэ онд Чита хотод худалдаанд гарсан Агь талийн нууц номонд Чингис хааныг Байгаль нуурын орчимд нутаглуулсан гэж дурджээ.
Э.Төгс