Бөхчүүдэд цол олгохгүй
болов. Гадныханд бол гайхшрал төрүүлэхээр юм болсон. Сүүлдээ байгаад Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслииг хэлэлцэн баталлаа. Хэрэлдэн хэлэлцэж байж тусгаар тогтнолын ойг нийтээр тэмдэглэхээр тохиров.
Хамгийн их маргаан дэгдээсэн асуудал нь энэ ойгоор бөхчүүдэд цол олгоно, олгохгүй гэсэн асуудал байлаа. Эцсийн шийдэл нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж бөхчүүдэд цол олгохгүйгээр тохиров.
Энэ төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар санаачилсан аж. Монгол Улсын аварга цолтой бөхчүүд, иргэд энэ удаагийн барилдаанд бөхчүүдэд цол олгохгүйд сэтгэл нэгдсэн бололтой.
Ө.БОТА