Манай улсын гурван иргэн Сингапурт ял эдэлнэ
81.090 сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан 25 настай Х.Хаш-батад тус улсын шүүхээс 6.5, түүний хамсаатан 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нарт 4.6 жилийн ял оноосон байна.
Тэд өнгөрсөн аравдугаар сард рэрх хэргийг үйлджээ. Гэмт этгээдүүд хулгайлсан мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугудвч, бөгж, iPad худалдан авсан байсан бөгөөд Монголд авч ирэн худалдаалах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн тэд хулгайлсан зээлийн картаараа тус бүр нь 3.663-7.919 сингапур долларын худалдаа хийснийг холбогдох байгууллагууд тогтоосон байна.
Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд нэгэн эмэгтэйн цүнхийг хулгайлахаар завдах үед баривчилсан аж. Мөрдөн байцаалтын үёд Х.Хашбат гэгч өмнө нь хулгай, залилангийн хэрэгт холбогдож байсныг тогтоожээ. Хэрэгтнүүд хулгайлсан зээлийн картаа ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоосон байна.