Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулахаар болов
эдийн засаг, нийгмийн зорилтын тухай, 2012 оны төсвийн төсөл, 2011 оны нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, мөн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлал, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Чуулганыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг Даргын орлогч Ц.Цогзолмаа нар удирдан зохион байгуулав.
Тус чуулганд нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг эдийн засаг, 2011 оны нийгмийн зорилтын биелэлт, ирэх оны төслийн талаар илтгэл тавьсан юм. Тэрээр Өнгөрч буй 2011 оныг Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ирлээ.
Хот эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих боломжийг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, сангийн яамтай удаа дараа хэлэлцсэний үр дүнд 2012 оноос нийслэл өөрийн орлогоо зарцуулах бүрэн боломжтой боллоо. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 33 мянган ажлын байр шинээр бий болгосон. 2011 онд нийслэлийн төсөвт 236 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, жилийн төлөвлөгөө 9,2 тэрбум төгрөгөөр буюу дөрвөн хувиар давж биелэх урьдчилсан гүйцэтгэл гарч байна.
2011 онд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс тоггоож 11 мянган өрхөд түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух 31 мянган өрхөд олгоод байгаа. Нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, цахилгаан болон хийн халаагуур, дулаан баригч, утаа шүүгч, олгож эхэлсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээ өмнөх оноос 15 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан хэмээн ярьсан юм. Чуулганд оролцсон төлөөлөгчид асуулт хариулт явуулан өөрсдийнхөө хүссэн асуултанд хариулт авлаа.
Төлөөлөгч Э.Тамир
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслүүд хэзээ хийгдэж дуусах вэ?
Төлөөлөгч С.Цахиур
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний 2030 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага 2020 оны тодотголын ажлууд ерөнхийдөө хийгдэж дууссан. Ирэх оны эхээр Засгийн газарт өргөн барина. Хугацааны хувьд биднээс шалтгаалах ажлууд ирэх нэгдүгээр cap гэхэд дуусна.
-Камержуулалт захын хорооллуудад хэрхэн хүрэх вэ. Концессжуулалтад орсон уу?
Хотын орлогч Б.Баатарзориг
-Улаанбаатар хотод өнөөдрийн хувьд гэр хороолол, захын дүүргүүдэд камержуулалт санхүүжүүлэлт хийхэд хүндрэлтэй байгаа учраас гурваас дөрвөн жилд эргэн төлөх нөхцөлтэйгөөр концессийн хэлбэрт оруулж хийлгэж байгаа.
-Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр
-Налайх дүүргийн Городок тосгон ганцхан сургуультай. Сургууль нь спорт заалгүй. Үүнийг шийдэж өгөх боломж бий юу. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн хувьд нийслэлийн долоон дүүргээс бусад буюу Багануур, Налайх дүүргийг хассан байна лээ. Яагаад энэ хоёр дүүрэг маань хасагдчихав аа?
Хотын орлогч Б.Баатарзориг
-Городок байх уу үгүй юу гэсэн асуулт хоёр, гурван жилийн өмнөөс яригдаж байна. Төсөв байхгүйн улмаас ирэх жилд Налайх дүүрэгт шинээр спорт заал барих боломжгүй.
Хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг
-Бүх дүүргүүдээс хүүхэд хөгжлийн төвийг байгуулах талаар санал авсан. Налайх, Багануур дүүрэгт хүүхэд хөгжлийн төвийг ажиллуулж эхлээд энэ хоёр жилийн хугацаанд үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Харин шинээр хүүхэд хөгжлийн төв байгуулж өгөх саналыг дүүргүүдээс авсан. Үүнд Налайх, Багахангай дүүргүүд саналаа ирүүлээгүй байгаа.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга Д.Баярсайхан
-Хяналтын товчоодыг байгуулах саналууд явж байсан. Гэтэл яагаад концессийн жагсаалтад энэ асуудал ороогүй юм бол?
Хотын орлогч Б.Баатарзориг
-Концессийн асуудлыг боловсруулах үед энэ асуудлын талаар санал яригдаж байсан. Гэвч төрөл зүйлийн хувьд тохирохгүй байсан юм. Концессийн эргэн төлөлт нь хоёроос гурван жилийн хугацаатай байдаг. Төсвийн жилээр хөрөнгө оруулалт нь гарч ирэх ёстой. Ийм ч учраас нөхцөлөө өөрчлөх тохиолдолд концессд оруулахад боломжгүй зүйл байхгүй. Тэр үед ИХТөлөөлөгчид саналаа хэлж болно, бид хүлээн авахад бэлэн байгаа. Ойрын хугацаанд төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх нь зөв.
Төлөөлөгч Т.Гантөмөр
-2072 онд нийслэлийн болон бусад дүүргүүдэд хичнээн сургууль цэцэрлэгийг шинээр барих болон засварлахад хөрөнгө зарцуулах вэ. Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороодод шинээр сургууль барихаар газар төлөвлөсөн байна. Зураг төсөл, төсөв нь байгаа юу?
Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй
-Төлөвлөгөөнд суусан газрын асуудал төсөл хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн тавдугаар төсөл хэрэгжих гэж байгаа юм. Судалгааны шатанд газруудыг чөлөөлж, шинээр баригдах газруудын саналыг авсан ч өнөөдрийн хувьд хөрөнгө оруулалт нь шийдэгдэж гэрээнд гарын үсэг зураагүй байгаа. Улсын төсөвт суугдаагүй шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэгүүд ихэнхидээ төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж ирсэн. Нэмж хэлэхэд олон улсын байгууллагууд газрын асуудлаа шийдсэн хойно нь, хөрөнгө оруулалтаа хийнэ гэдэг учраас газраа алдахгүйн тулд урьдчилан авах тохиолдол байдаг юм. Чуулганд хүрэлцэн ирсэн зарим нэг төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудлаар санал хүсэлтээ гаргасан юм.
Төлөөлөгч Б.Баяндэлгэр
-Налайх дүүргийн Ү хорооны спорт заалны засварын ажлыг Городокийг концесст оруулж өгөхийг хүсмээр байна. Мөн Налайх дүүргийн 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн асуудлыг оруулмаар байна. Учир нь энэ сургууль байгуулагдаад дөрвөн жил болж байгаа ч ганц засвар хийгдээгүй гэв.
Төлөөлөгч С.Одонтуяа
-Өмнөх хурлаар нийслэлийн түргэн тусламжийн асуудлыг оруулж өгсөн. Энэ нь хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байгаа. Нийслэлд тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй түргэн тусламжийн машин байдаг. Эрүүл хотын асуудлыг их нухацтай яримаар байна. Дархан хот маш сайн ажилласан гэж би бодож байгаа. Эрүүл мэндийн асуудал бол салбар хоорондын хамтын ажиллагаа байдаг. Дархан хотод 120 камер суурилуулсан. Үүний ач холбогдол нь хүмүүсийн сэтгэхүй маш ихээр өөрчлөгдөж улмаар гэмт хэргийн тоо эрс буурсан. Нийслэлд камержуулалтын асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй. Мөн манай Баянгол дүүрэг бусад дүүргийг бодвол хүн амын хувьд даруй зургаа дахин их. Тийм учраас одооноос эхлэн Баянгол дүүрэг дээр олон давхар барилга болон орон сууцны газар олгохоо зогсоомоор байна.
Төлөөлөгч Б.Ариунболд
-Бид 70 тэрбум төгрөгөө утаандаа зориулмаар байна. Үүнийг Г.Мөнхбаяр дарга та цааш нь УИХ-д уламжлах биш, шаардах ёстой. Концессийнхоо жагсаалтанд гэр хороолол болон захын дүүргүүдэд камержуулах асуудлыг тусгамаар байна. Бид аюулгүй орчинд хөрөнгөндөө таарсан их саин төсөв болсон гэв.
Ирэх оны нийслэлийн төсөв хорин тэрбумын алдагдалтай батлагдлаа
Ийнхүү НИТХ-ын ҮIII чуулган бүтэн өдрийн турш үргэлжлэв. 2012 оны Нийслэлийн төсвийн төсөлд нэг их өөрчлөлт орсонгүй батлагдлаа. Чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцсэн юм. Улаанбаатар хот 329 тэрбум төсөвтэй. Зарим салбарын сайдын төсөвтэй хотын төсвийг харьцуулж үзвэл Сангийн сайд 432 тэрбум 386 сая, БСШУ-ны сайдынх 1,1 их наяд, ЗТБХБЯ-ны сайдын төсөв 765 тэрбум, 927 сая, 234 тэрбум 523 сая төгрөг гэх мэтчилэн сайдын багц хотын төсвөөс даруй 1,3-3,3 дахин их байх нь батлагджээ.
2009 онд 62 тэрбум төгрөгийг, 2010 онд 56 тэрбумыг, 2011 онд 20 тэрбумыг тус тус улсад төвлөрүүлжөгчээ. Энэ оны төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 233 тэрбум орлого төвлөрч, 99 тэрбум хөрөнгө 195 тэрбум зарлага санхүүжилт хийгдэж, 99 тэрбум хөрөнгө оруулалтын ажил хийх гүйцэтгэлтэй байгаа аж. Өргөн барьсан төсвийн төсөлд Улаанбаатар хот 2012 онд 329,8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллахаар тусгагдсан байгаа. 329,8 тэрбум төгрөг нийтдээ Улаанбаатар хотын орлого юм. Нийслэлээс улсад хөрөнгө оруулалтаар 48 тэрбумын дэмжлэг үзүүлээд зогсохгүй ирэх онд 70 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсвийн хуулиндаа хуульчилжээ.
Батлагдсан төсөвт ирэх онд хотын иргэдийн аятай тухтай амьдрах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм эдийн засгийн зорилтыг төсвийн төсөлдөө бүрэн тусгажээ. Улаанбаатар хотын жилийн хэрэгцээг харьяа байгууллага, дүүрэг, мэргэжлийн газруудын ирүүлсэн саналыг үндэслэн тооцоолбол 952 тэрбум төгрөг болж байгаа аж. Нийт урсгал зардал буюу хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт багцаараа шингээд 329 тэрбум болж байгаа нь хэрэгцээнийхээ 30 хувьд ч хүрэхгүй байгаа юм байна. Тэгсэн хэдий ч өнгөрсөн оны төсвүүдтэй харьцуулбал өссөн үзүүлэлт юм. Ийнхүү ирэх оны нийслэлийн төсөв 329,8 тэрбум байхаар батлагдсан нь 20 тэрбумын алдагдалтай боллоо хэмээн төлөөлөгчид дүгнэж байсан юм.
Э.Оюунцэцэг Б.Нэргүй Ч.Уянга