Монголын модон бөмбөгчид дэлхийн чансаанд эхний 30-д багтлаа
Энэ удаа Дархан-Уул аймгийн Техникийн коллежийн тамирчин Б.Мөнхбат 30 оноогоор 27-р байранд, эмэгтэйчүүдээс Б.Хишигжаргал 46,5 оноогоор 24-р байранд тус тус шалгарч сайхан амжилт үзүүллээ. Олон улсын модон бөмбөгийн холбооны ивээл дор 2011 онд улс орнуудад модон бөмбөгийн 12 олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж, эдгээр тэмцээнүүдэд дээгүүр байр эзэлсэн тамирчидын чансааг нэмж ийнхүү гаргажээ.
Дэлхийн рейтингийг эрэгтэй тоглогчдоос Индонезийн тамирчин Ахрис Сумарюато 158 оноогоор- нэгдүгээр байр, Хонконгийн тамирчин Ли Хон Квон 137 оноогоор- хоёрдугаар байр, Хятадын Тайвань улсын тамирчин Ву Юи Чен 108 оноогоор гуравдугаар байрт тус тус оржээ.
Эмэгтэй тоглогчдын хувьд Хонконгийн тамирчин Нг Чо Кван 144 оноогоор- нэгдүгээр байр, Хятадын Тайванийн тамирчин Юу Чин Хан 128 оноогоор- хоёрдугаар байр, БНХАУ-ын тамирчин Ву Юи Чен 100 оноогоор гуравдугаар байрт тус тус орж дэлхийн чансааг тэргүүлжээ.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО