Хорт хавдрын эсрэг туршилт явуулжээ
Төслийн хүрээнд хийж буй хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй Эллипин эмийн клиникийн туршилт амжилттай явагдаж байгаа аж.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх, технологи, тоног төхөөрөмжийн жишиг үйлдвэр, Монос группын хавдрын эсрэг үйлдэл бүхий дээрх эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл, эмчилгээнд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ 100, Монос групп 60, ШУТИС 160 сая төгрөгийг зарцуулж байгаа юм.