Нөхөн сэргээлтэд гурван их наяд төгрөг шаардлагатай
дэвсгэрт уул уурхайн чиглэлээр олборлолт явуулсны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон газрын тооллогыг хийжээ.
Урьдчилсан дүнгээр дээрх зургаан аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 690.3 га, Сэлэнгэ, Төв, Булган аймагт долоон сумын 30 нэгж талбарын 1422.15 га, нийт есөн аймгийн 21 сумын 2112.45 га талбайг нөхөн сэргээлгүй орхисон байна.
Түүнчлэн 2009 оноос хойш байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын биелэлтийг нэгтгэхэд нийт 12 аймгийн нутагт уул уурхайн олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон дүн гарчээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр эдгээр газрыг нөхөн сэргээхэд гурван их наяд төгрөг шаардлагатай байгаа аж.
М.Наранболд