Хүн худалдсан гэх эмэгтэйн шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч хохирогч ирээгүй үндэслэлээр хойшиллоо. Шүүх хурлыг даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр Н.Сайнзаяа нар оролцов.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-205 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

М.ӨНӨРӨӨ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button