Хөлдсөн машинаа халааж байгаад гал алджээ

эзэмшлийн том оврын автомашин өнгөрсөн баасан гаригт дэлбэрсний улмаас хоёр монгол эрэгтэй биедээ хүнд гэмтэл аваад байгаа аж. Энэ тапаар тус аймгийн цагдаагийн газраас тодруулахад, дээрх компани нь тус суманд газрын тосны үйл ажиллагаа явуулдаг.

Бэртсэн залуус том оврын автомашинаар бензин тээвэрлэдэг байж. Гэмтэл авсан залуус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэргийг шалгах явц үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Харин нутгийн иргэний мэдээлснээр бэртсэн хоёр залуу машинаа гадаа хонуулснаас машин хөлдсөн байна. Тэд машинаа асаах гэж паяалник ажиллуулж байгаад банк уруугаа гал алдсаны улмаас машин дэлбэрчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button