Номоор бүтээсэн гацуур

хүн бүрт л байдаг.

Харин ногоон мод биш, номоор гацуур засч болдгийг энэ жил Замын цагдаагийнхан харуулжээ. Энэ нь ирэх ондоо Монгол Улсын иргэн бур оюун ухаан тунгалаг байхыг бэлгэдсэн гэнэ. Мөн номоо уншиж ухаанаа тэлэхийг ч уриалсан ажээ. Ер нь оюунлаг хүний сэтгэлийн хойморт ном мөнхөд залардаг. Амьтан бүхнийг соёрхон сургагч номын хүч үүрд мөнх хэмээн монголчууд эрт үеэс дээдлэн шүтэж ирсэн.

Нар гарахаар байгаль сэргэдэг. Ном уншихаар ухаан сэргэдэг, Усан далай булгаас эхтэй, ухаан далай номоос эхтэй хэмээсэн ардын зүйр цэцэн үгүүд ч бий. Замын цагдаагийнхан энэ их өглөгийн дээдээр гацуур зассан нь онцлог содон, басхүү бахархууштай аж. Ингэхдээ монгол түмний дээдлэн тахидаг Монголын уран зохиолын дээжис-108 ботиор засчээ. Гацуурын өндөр 140 гаруй см бөгөөд үүнийг ЗЦГ-ын ажилтан, дэд хурандаа С.Энхтөр санаачилсан байна. Дээрх 108 ботид манай улсын 100 гаруй зохиолчийн 4000 гаруй зохиол бүтээл багтсан байдаг. Энэ утгаараа ЗЦГ-т зассан уг гацуур дэлхийн хамгийн баян, оюунлаг гацуур болсон гэхэд ч маргах хүн гарахгүй биз ээ.

М.Наранболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button