Далай багш айлчилж, бурхан шашны тэргүүнээ залав

Тэрбээр арваннэгдүгээр сарын 7-10-ны хооронд айлчлахдаа тун чиг завгүй байсан юм. Буддын шашны нэрт төлөөлөгч, Брагри ёнзон хамба, Цаст уулнаа халх Ц.Дамцагдорж хэмээн алдаршсан их соён гэгээрүүлэгчийн мэлмий гийсний 230 жилийн ой энэ жил тохиож их гэгээнтний дөрөвдүгээр хойт дүрийг есдүгээр Богдоор дамжуулан Далай лам тодруулсан нь Монголд морилох гол шалтгаан болов.

Хоёрдугаарт IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашны тэргүүнээр залсан нь Далай ламыг Монголд айлчлахад ихээхэн түлхэц болжээ. ҮIII Богдоос хойш Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Монголын бурхан шашны тэргүүн хэмээгдэж байсан юм. Юутай ч Брагри ёнзон хамба Ц.Дамцагдоржийн дөрөвдүгээр хойт дүр, IX Богдын оролцоотойгоор гуравн хоног айлчилсан Далай багш найман удаа сүсэгтэн олонтой уулзаж, оюутнуудад лекц уншив. Өмнөх айлчлалуудыг бодвол энэ удаагийн айлчлал хэвлэл, мэдээллийнхэнд харьцангуй хаалттай болсон. Далай багшийн айлчлалын сурагтай зэрэгцэн Далай ламын хойт дүр Монголоос тодорсон тухай шуугиан дэгдээд авсан.

Энэ шуугианы цэгийг Гандантэгчинлэн хийдийнхэн Брагри ёнзон хамбын дөрөвдүгээр хойт дүр тодруулсныг Далай багшийн хойт дүр хэмээн андуу ташаа ойлгосон байна гэж тайлсан. Дээрхийн гэгээнтэн XIҮ Далай ламын айлчлал монголчуудын хийморь лундааг тодорхой хэмжээгээр сэргээсэн билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button