Турк францыг шүүмжлэв
Оттоманы эзэнт гүрний турк үндэстнүүд Арменд геноцид үйлдсэн гэжээ. Үүнийг Эрдоган үгүйсгэхийн зэрэгцээ Францыг геноцид үйлдсэн гэж шүүмжилсэн байна.
Түүнчлэн Эрдоган Францын Ерөнхийлөгч Николя Саркозийг сонгуулийн санал хураалтад хөндлөнгөөс оролцож муслимчуудыг туркчуудыг үзэн ядуулахаар санаархаж байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр цааш нь Алжирын геноцидийн тухай Францын Легионд хүчин зүтгэж байсан ааваа асуу гэж Николя Саркозид хэлмээр байна гэжээ. Турк, Францын харилцаа сүүлийн саруудад нэлээд хурцдаад байгаа юм. Туркийн Засгийн газар Францад суугаа өөрийн Элчин сайдаа татсан. Түүнчлэн хоёр улсын улстөрийн айлчлал болон цэргийн салбар дахь бүхий л харилцаа зогсоод байгаа юм.
Эрдоганы хэлснээр францчууд Алжирын хүн амын 15 хувийг устгажээ. Францад 500 мянган орчим армен үндэстэн амьдардаг бөгөөд тэд Ерөнхийлөгч Саркозийг дэмжигч гол цөм аж. Францын арменчүүд 915-1916 онд Оттоманы туркчууд 1.5 сая армен хүнийг хөнөөсөн гэжээ. Харин Туркийн Засгийн газар зүүн Анатолиа (одоогийн Туркийн зүүн нутаг)-д Оросын цэргүүд нэвтрэхэд Оттоманы эзэнт гүрний эсрэг боссон 300 мянган арменчүүдийг л хөнөөсөн гэсэн байна.
Алжир 1830 онд Францад эзлэгдсэн бөгөөд 1962 онд тус улсаас тусгаар тогтносон юм. Дэлхийд албан ёсоор тогтоосноор 20 гаруй орон геноцид үйлджээ. 1954-1962 онд Алжирт дэгдсэн тусгаар тогтнолын төлөөх дайнд тус улсын нэг сая орчим хүн алагдсан байна.
Э.Төгсжаргал