Орхоны засаг даргын бие муудсанаас хуралдаан хойшлов
бямба гаригт тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилжээ. Хуралдааныг даваа гариг буюу өнөөдөр 14 цагаас үргэлжлүүлэхээр болсон байна. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дөрөв нь АН-ынх, бусад нь МАН-ынх хэдий ч хууль бус үйлдэл хийсэн Засаг даргаа ямар нэг намын харьяалалгүйгээр авч хаяна гэдгээ хурлын төлөөлөгчид хатуухан мэдэгджээ.
Өнгөрөгч баасан гаригийн хуралдаан өглөөний 07 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Засаг даргын эсрэг 13 санал гарч, үлдсэн найм нь эерэг санал өгчээ. Тиймээс Засаг дарга Д.Оюунбатын бие гэнэт муудаж, даралт нь ихэссэн.
Хоёр өдөр үргэлжилж, ширүүхэн болсон хурлын үеэр Д.Оюунбат Та нар өөрсдөө ажлаа хийгээгүй, би Орхоныг ийм болгочихоо юу. Ер нь Та нарын оролцоо юу байсан юм бэ гэж ирээд бухимдаж байгааг ч телевизээр гаргана билээ. Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд түүний хууль бус есөн үйлдлийн талаар хэлэлцэж байгаа аж.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн өгсөн 160 сая төгрөгөөөр Лексус 570 авсан, Авзага трейд-ийн П.Мэндбаяраас хотод дөрвөн өрөө байр бэлгэнд авсан, зарласан гурван тендерийнх нь хоёр нь будлиантаж, хэдэн тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдсон, бурхны дүр бүтээхдээ дундаас нь мөнгө завшсан гэх зэрэг есөн асуудалд орооцолджээ.
С.БАЯР