Цагаачид амь үрэгджээ

Тус улсын эргээс ердөө 100 метрийн зайд живсэн онгоцноос үүнээс олон хүнийг аврах боломжтой байсан аж. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагaсын хамгийн ядуу улс Гайтигийн иргэд эрсдлийг үл тоон ойролцоохь орнууд уруу дүрвэдэг.

Харамсалтай нь дүрвэгсдийн олонхи нь зорьсон газартаа хүрдэггүй. Түүнчлэн тэдний талаар олж мэдэхэд туйлын бэрх. 2009 онд Британийн эргийн хамгаалалтын албаныхан Тёркс ба Кайкосын арлуудын ойролцоогоос онгоц нь хөмөрсний улмаас амь үрэгдсэн Гайтийн 70 орчим дүрвэгчийг олжээ.

Түүнчлэн 2007 оны тавдугаар сард Британийн газар нутагт харьяалагддаг уг арлын эрэг орчимд живсэн Гайтийн 150 дүрвэгчтэй усан онгоцноос 89 хүнийг аварч байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button