Шувууд чичирсэн өвөл

Үүнийг байгалийн амьтад дулаан байр хайж өвөлжих гэж хичээж байгаа дүр зураг харуулж байна. Болжмор жаахан амьтан хэдий ч, ямар ч хүйтнийг ажралгүй давдаг адтай амьтан. Тэгвэл энэ жил хаана хаана байна тийшээ зүтгэх нь олонтаа харагдлаа. Болжмор ч бус хэрээ хүртэл дулаан газар хайж буй нь гайхалтай. Тэнгэрийн жигүүртнүүд хэзээ ч газрын нөмөр бараадаж айл амьтанд ад шоо болдоггүйсэн.

Нээлттэй цонхоор санаандгүй орж ирчихээд буцаж гарахгэж сандчин cap сүр хийн хүн амьтан үймүүлэх нь тун ч ховор. Гэтэл энэ өвөл нээлттэй хаалга, онгорхой цонх таарвал шууд орж ирээд л ийш тийш харан жаахан юм сонирхож байснаа үүргэлэх аятай хүзүүгээ хумин тухална. Ямартай ч энэ жил шувуудын өвөлжилт тавгүй байгаа бололтой. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Шувуун давааны урдуур урсан өнгөрдөг Туул голын бургасанд жилийн жилд хэдэн ангир өвөлждөг юм. Тэд хааяа нэг харзалсан усанд орж, бургасны өвөрт бэлдсэн үүрэндээ тухалж харагддаг. Гэтэл энэ жил айлын өвөлжөө бараадан ирж нохойд нь хөөгдөх болжээ. Ямар нэгэн бэртэл гэмтлээс шалтгаалан холын аянд одсон шувуудын дууг сонсч нулимстай үлдсэн 10 гаруй ангир өвлийг өнөтэй давчихвал зүгээрсэн. Ийнхүү шувууд чичирсэн өвөл хүмүүс харин яаж өвөлжиж байгаа нь хачирхалтай санагдана. Дулаан өвөлжөөндөө буй малчид ч яахав малын ундны цастай байхад нэг хэсэгтээ алзахгүй хаврын эхэн сарын шинийн нэгэнтэй золгочих байх. Харин нийслэлийнхэн л зутруухан байх шиг. Үндсэндээ хот тохижилтынхон улирлын чанартай ажилладаг бололтой. Зам гэж мөсөн гулгуур. Зөвхөн зам ч биш автобусны буудлын зогеоол, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын үүд гээд мөсгүй газар ховор өвөл болж байна.

Өнөөдөр өглөө л гэхэд автобусны буудал дээр хоёр ч хүн хальтирч унахыг харлаа. Ийнхүү хот нь нийтээрээ мөсөн бүрхүүл тогтчихеон байхад хүн бүү хэл шувууд даарах нь ч аргагүй биз. Ямартай ч танай гэр, албан газрын үүдэнд чичирч буй жигүүртэн байвал хаалгаа нээгээд оруулчихаарай. Хүний царай харж дулаан газар бараадаж яваа шувуудаа ч гэсэн хайрлаж сууцгаая даа.

В.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button