Хятадууд Лондонд ч давамгайлна

томчуудаас хол хоцорч байсан бол 2000 оноос хойш тэнцүүхэн өрсөлддөг болсон. Улмаар 2008 онд нутгийнхаа дэвжээн дээр 51 алт хамж, багийн дүнгээр тасархай өнгөлсөн билээ. Ямар ч улс нутагтаа өндөр амжилт гаргадаг нь бичигдээгүй хууль.

Гэхдээ нанхиадууд ирэх жил Лондонд болох олимпод ч багаараа тэргүүлэх магадлал маш өндөр харагдана. Үүнийг нотлохын тулд нэгэн статистикийг сонирхуулья. Энд 2011 оны турш олимпийн төрлийн спортын ДАШТ-ээс аль улс хамгийн олон медаль авсныг харуулсан юм.

Энэ статистикийг гол үзүүлэлтээ болговол хятадууд 2008 оны амжилтаа бататгаж, Америк дэд байрт орох аж. Айргийн тавд Орос, Австрали, Япон багтах төлөвтэй. Харин Их Британи долоод жагсчээ. Гэхдээ зохион байгуулагчид үүнээс ч дээгүүр байр эзлэх нь бараг тодорхой.

Тэд Бээжингийн олимпод 19 алт, 13 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөвт орсон юм. Тэгвэл ирэх жил нутаг дээрээ энэ үзүүлэлтийг дээшлүүлнэ үү гэхээс бууруулахгүй биз ээ.

Б.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж Таван цагираг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button