Оддын шинэ жил

Багийнхантайгаа л өнгөрөөсөн. Хамгийн дурсамжтай зул сарын баяр гэвэл 12 настайдаа эмээ, өвөөтэйгөө тэмдэглэсэн зул сарын баяр байсан. Учир нь намайг сагсан бөмбөгт уруу татаж өдий зэрэгт хүргэсэн хүн бол өвөө минь юм.

Челси болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Френк Лампард

-Энэ жилийн зул сарын баярыг гэрийнхэнтэйгээ тэмдэглэнэ гээд амлачихсан. Өнгөрсөн хоёр жил гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж чадаагүй. Тиймээс энэ жил зайлшгүй тэмдэглэх шаардлагатай болох байх. Ямар ч чухал ажил гарсан тэмдэглэнэ гэж үзнэ дээ инээв/. Хамгийн дурсамжтай зул сарын баяр 10 настайд болсон санагдаж байна. Аав минь надад Ньюкастл багийн иж бүрэн өмсгөл, Nike фирмийн бөмбөг бэлэглэж байлаа.

Newkids On The Block хамтлагийн дуучин Jordan Knight

-Миний хувьд, манай хамтлагийнхны хувьд 2011 он маш их олз омогтой жил байлаа. 10 жилийн дараа нэгдэж уран бүтээл хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Энэ жилийн зул сарын баярыг бид Вашингтонд өнгөрөөх байх. Учир нь Цагаан ордонд гала тоглолттой. Түүний дараа хамтлагийнхантайгаа мөн тэр бүлийнхэнтэйгээ бөөнөөрөө тэмдэглэнэ.

Хамгийн дурсамжтай зул сарын баяр 1993 оны зул сарын баяр. Учир нь NKOTB хамтлаг анхны цомгоо гаргачихаад Нью-Йорк хотод тоглолт хийж байсан үе. Тухайн үед яг зул сарын баярын өдөр тохиож байсан болохоор хүн бүр Санта Клаусын хувцастай тоглолт үзэж байсан нь санаанаас гардаггүй юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button