Хятад 500 км/цагийн хурдтай галт тэрэг туршжээ
Амжилттай болсон туршилтын галт тэрэгний шинэ зүтгүүр төмөр замаар илүү хурдан зорчих боломжийг олгоно. Тус улсын төмөр замд CRH 380 загварын зүтгүүр 250-300 км/ цагийн хурд үзүүлдгээрээ ноёлдог байна.
500 км/цагийн хурд үзүүлдэг галт тэрэгний шинэ зүтгүүрийг худалдааны зориулалтаар ашиглана. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс уг галт тэргээр 500 км/цаг хурдлахыг зөвшөөрөхгүй, 350-380 км/цагийн хурдны хязгаар тогтоох гэнэ.
Өнгөрөгч наймдугаар сард тус улсын Төрийн зөвлөл галт тэрэгний хурдыг 40-50 миль (64-80 км/цаг)-ээр бууруулах шийдвэр гаргасан байна. Учир нь долдугаар сарын 23-нд тус улсын Вэньжоу хотод өндөр хурдны галт тэрэг хоорондоо мөргөлдсөний улмаас 40 хүн амь үрэгдэж 190 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.