УИХ-ын дарга нэрэмжит шагналаа гардуулав

амжилтын бахархалтай үйл явдал болов. Тав дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож салбартаа онцгой байр суурийг нэгәнт эзэлж чадсан бүтээн байгуулалтын Үндэсний шилдэг компани хэмээх эрхэмсэг шагналыг анх удаагаа гардуулсан нь эл ёслолын оргил байсан. Монгол Улсын төр бүтээн байгуулалтын үндэсний шилдэг компанид олгох УИХ-ын даргын нэрэмжит ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИ хэмээх эрхэм шагналыг бий болгож, жил бүрийн Алтан цамхаг ёслолын үеэр гардуулж байхаар болсон нь энэ юм. Шагналын эзнээр Жигүүр гранд групп тодорч, УИХ-ын дарга шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулсан.

Энэ үеэр УИХ-ын дарга Засгийн газар их бүтээн байгуулалтыг өрнүүлэхдээ тодорхой төслүүдийг өөрийн гэсэн нэр хаягтай, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор боловсруулан оруулж ирснийг УИХ баталж, хэрэгжүүлэх үүрэг өгсөн билээ. Та бүхнийг төр засгийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан эдгээр томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр эрч хүчтэй ажиллах гарааны жилүүд эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мянганы зам, Шинэ бүтээн байгуулалт, түүний дотор 100 мянган орон cyyu, төмөр зам, аж үйлдвэрийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэллээ.

Хувийн хэвшлийнхэн Та бүхэн энг ажлын хүрээнд жил бур 1000 орчим км зам тавьж, 10 мянга гаруй айлын орон сууц, олон зуун инженөрийн шугам сүлжээ барьж, малчид жилд 10 сая мал өсгөж, тариаланчид нь жилд 100 мянгаас доошгүй тонн тариа тарьж, иргэн бур бүтээн байгуулалтын ажилд шамдан оролцож Монгол төрийн бодлогыг хамтдаа дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Бүх салбар, тэр дундаас их барилгын ажил зангилаа, хөдөлгөгч хүч, цөм нь байдаг. Ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэл өргөжиж, улам нягтарч байгааг энэхүү арга хэмжээ харуулж байна.

Төрөөс 2010, 2011 онуудад жилд нэг их наяд шахам төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байлаа. Тэгвэл 2012 онд 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсвийг баталсан. Санхүү эдийн засгийн хямралын дараа төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулах ажлыг нэмэгдүүлсэн нь төрөөс хувийн хэвшлийн ажиллах нөхцөл бололцоог бий болгохыг үргэлж эрмэлздэгийн илрэл болж, төр хувийн хэвшлийг дэмжих талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байна хэмээн онцлов. Дараа нь Засгийн газрын тэргүүн С.Батболд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан энэ онд хамгийн олон ажлын байр бий болгож ажилласан Дельта констракшн компанид Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардуулсан нь нүдээ олсон шагнал байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button