Нийслэлд 14 мандат хуваарилжээ

хийв. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Ирэх сонгуулиар УИХ-ын тогтоолд заасны дагуу 26 тойрогт 48 мандат хуваарилхаар эаасан аж. Үүнээс нийслэлд 14 мандат хуваарилсан байна.

Шинээр батлагдсан сонгуулийн тухай хуульд хүн амын тоо, газар нутгийн зарчмыг баримтлан сонгуулийн тойрог, мандатаа хуваарилна гэсэн өрөнхий заалт орсон. Иймд мандатын тоонд өөрчлөлт орсон билээ. 48 мандатаас шалгаалаад бүх тойрогт мандатын тоо буурсан.

Хуучин хоёр мандаттай байсан газрууд өөрчлөгдөөгүй. Харин дөрөв болон гурван мандаттай байсан газруудаас нэг мандат хассан. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Хүн амын тооноос хамааран мандатыг өөрчлөнө гэсэн ч үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсангүй.

Улаанбаатар хотын мандатын тоо 14 байгаа. Орон нутагт 34 хуваарилагдсан. Бид нийслэлийн мандатыг бас нэмэх ёстой гэсэн байр суурьтай байсан хэмээн тайлбарлаж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button