Байгаль орчны сургалт, мэдээллийн төв байгууллаа
орчны хяналтын боловсон хүчнийг чадавхижуулах төслөөс МХЕГ-т Байгаль орчны сургалт, мэдээллийн төвийг байгуулж, сүүлийн үеийн бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна.
Сургалтын танхимын хувьд байгаль орчны улсын 40 байцаагч нэг дор сургалтанд хамрагдахаас гадна хяналт шалгалтанд ашиглагдах багж хэрэгслээр бүрэн хангагджээ.
Сургалтын төвийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд МХЕГ-ын дарга Р.Содхүү, Дэд дарга Д.Гүньбазар, Германы олон улсын хамтын нийгэмлэгийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Шийрэвдамба болон Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар хэлтсийн дарга, байгаль орчны улсын байцаагчид оролцсон байна.
Түүнчлэн төв байгуулах гурван талд гэрээнд МХЕГ-ын дарга Р.Содхүү, Германы олон улсын хамтын нийгэмлэгийн төслийн зохицуулагч Т.Эрдэнэчимэг, Сургалт, мэдээлэл үйлчилгээний төвийн дарга Ж.Мөнхжаргал нар гарын үсэг зурсан байна. Мөн уг төслийн хүрээнд Архангай аймагт сургалтын төв байгуулж, Зүүн хараа суманд 19 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг явуулжээ.
МХЕГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газартай төслийг амжилттай хэрэгжүүлэн өндөрлөж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг 2008, 2009 онд бүсчилсэн сургалт, семинарыг хийж үр дүнгээ өгчээ.
Тус хөтөлбөр төслийн хүрээнд Төрийн бодлогын баримт бичиг, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч иржээ. Төрийн хяналт шалгалтын тухай хууль-д нэмэлт өөрчлөлтөд нилээн хэдэн чухал заалтууд оруулж батлуулсан байна. Тухайлбал 300 гаруй суманд ажиллаж байгаа байгаль орчны байцаагчид МХЕГ-ын нэгдсэн сүлжээнд оруулсан, байцаагч бие хамгаалах хэрэгсэл, нормын дүрэмт хувцастай байх, байцаагчдыг чадавхижуулан сургаж байх хуулийн заалтыг батлуулан өнөөдөр хэрэгжиж эхлээд байна.
Сургалтыг төвийг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Германы олон улсын хамтын нийгэмлэгийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Шийрэвдамба хэлэхдээ
Манай төсөл эрх зүйн орчин талаасаа нилээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж болохоор байна. Нөгөө талаасаа Байгаль орчны байцаагчдыг чадавхижуулах үндсэний хөтөлбөрийг боловсруулж хамтран баталлаа. Мөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргасан. Цаашлаад Боловсон хүчний нөөцийн өнөөгийн чадавхи ямар байгааг улс орн даяар судлан тайланг гаргалаа. Түүнчлэн 80 шахам мянган еврогийн сургалт мэдээллийн баазад зориулсан сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангалаа. МХЕГ төслийн цаашдын тогтвортой ажиллагааг хангаж , хийж хэрэгжүүлж байгаа ажлыг гүйцээж хийхийн зэрэгцээ материаллаг баазыг чадавхижуулахад амжилт олно гэдэгт найдаж байна гэжээ.
Гэрээг үзэглсэний дараа МХЕГ-ын дарга Р.Содхүү хэлэхдээ
Гадныхантай хамтран улсдаа юм бүтээж чадлаа. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр их зүйл хийх хэрэгтэй. Байгаль орчны хяналт гэж яриад байгаа боловч энэ нь Монгол улс унаган төрхөө хадгалан үлдээх, хойч үедээ бүрэн бүтнээр өгөх хариуцлага бидэнд тулгараад байна.
Төслийн хүрээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон ч, гэхдээ байцаагчдын толгойд хийж өгсөн сургалт семинарууд бол асар том хөрөнгө оруулалт юм. Дараагаар нь тэр тойлгойг нь цэнэглэгдэж чадаагүй байцаагч нарын толгойг цэнэглэх гарын авлагатай болсон асуудал бас чухал. Байгаль орчны гэлтгүй бусад байцаагчид сурах сайхан орчин бүхий сургалтын гурван төвтэй боллоо. Үүнд олзуурхаж байна. Төсөл хэрэгжих явцдаа Монгол улсын эрх зүйд нөлөөлж чадсан, эрх зүйн нөлөөгөөр үйл ажиллагаанд нөлөөлж чаджээ. Харин одоо бид бүтээсэн зүйл, эд хөрөнгөд нь эзэн байж зөв ашиглаж нэмэн тэлж өөр бусад аймгуудад энэ мэт сургалтын төвийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.