Олон хүүхэдтэй эхэд cap бүр тэтгэлэг олгоно

тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох талаар УИХ-ын тогтоолын төслийн дагуу хэлэлцэн дэмжжээ. Бүлгийн даргын хэлж байгаагаар тогтоолд зааснаар 26 тойрогт, 48 мандат хуваарилахаар заасан гэнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд тус бүр хоёр мандат, Хан-Уул, Багахангай, Багануур дүүргүүд нийлэн нэг тойрог болж хоёр мандат, мөн Баянзүрх, Налайх дүүрэг нэгдэж нэг тойрогт гурван мандат, Сонгинохайрхан дүүрэгт гурван мандат тус тус хуваарилжээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь олон хүүхэдтэй эхчүүдэд cap бүр мөнгөн тэтгэлэг олгож байх тухай байв. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ц.Цэнгэл нар санаачилсан билээ. Үүнд гурван хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн 50 хувьтай тэнцэх буюу 70200 төгрөгийг cap бүр өгч байхаар тусгасан байна.

Харин дөрвөн хүүхэдтэйд 105 мянган төгрөг, таван хүүхэдтэй эхэд 140400, зургаан хүүхэдтэй эхэд 175500 төгрөг, долоон хүүхэдтэй эхэд 210600, найм болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд 280800 төгрөг олгохоор заагаад байна.

Энэхүү төслийг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийсний дараа ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх боломжтой гэж МАН-ын бүлгийн дарга Б.Энхтүвшин хэллээ.

Ч.УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button